ХАНЖОУ-2022: Э.Дэлгэрмаа Вьетнамын тамирчныг яллаа

2023 оны 10 сарын 06

Азийн наадмын чөлөөт бөхийн Эмэгтэйчүүдийн 68 кг-д ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа өрсөлдөж байна.

Манай тамирчин эхний тойрогт Вьетнамын тамирчинтай барилдаж, яллаа.

Түүний дараагийн өрсөлдөгч 2022 онд Монголд болсон Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний 65 кг-д хүрэл медаль хүртэж байсан Энэтхэгийн Радхика болж байна.

Гэрэл зургийг: Д.НЯМБИЛЭГ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top