Хагас коксжсон түлшийг НИСЭХ, ЯАРМАГ, ДАРХАНД туршина

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ирэх 2024 оны эхний хагаст эдийн засаг болон иргэд, аж ахуйн нэгжийн орлого тогтворжвол цахилгаан, дулааны үнэ нэмэх талаар ярьж таарна.

Энэ жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр эрчим хүчний системийн байгууллагуудад 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал гарч байна. Гарцаагүй нэмэхээс өөр аргагүй. Гэхдээ цар тахал, Орос, Украины асуудлаас шалтгаалсан дэлхийн макро савлагааны дараа орлого тогтворжоогүй үед нэмэхээс болгоомжилж байна. Нэгдүгээр сарын 1-нээс үнэ нэмэх асуудлаар Засгийн газарт танилцуулга хийсэн ч түр харзнахаар болсон” гэв.

Мөн түүнчлэн хагас коксжсон түлшний талаар “Одоо 31,7 тэрбум төгрөгөөр нийслэлийн бондоор 24500 тонн хагас кокс гэдэг бүтээгдэхүүн оруулж ирээд энэ өвөл 12-р сарын 15-ны хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан хотод туршилт хийнэ. Туршилтад орох байршлуудын тухайд урьдчилан туршилт хийж технологио эцэслээд их том алдаа хийхээсээ өмнө ямар ч байсан нүдээр үзье гэж байгаа. Намайг сайд болохоос өмнө хагас коксыг түлшээр нь оруулж ирэхээр гэрээ хийсэн байсан. Нэг тонных нь үнэ 2 сая гаран төгрөг буюу хэт өндөр байсан тул би итгэл үнэмшилгүй байгаагаа хэлээд нэг жил хойшлуулсан. Угаартаж буй асуудал дээр бүх зүйлийг төр хариуцна гэж байхгүй, иргэн бас өөрийнхөө амь насны төлөө санаа тавих ёстой" гэдэг тайлбар өглөө.

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(66.181.189.27) 9 цагийн өмнө

Монголын төр сү.батболд, хотгор шанага, хурд, сахал нарыг л барахгүй байгаа юм даа

2  |  0
Zochin(103.212.117.169) 9 цагийн өмнө

Koksjih uildveree bdag bol hurdan orgojuul,bdaggui bol shineer yaaraltai bari,bid neg hoer jil tesei..

1  |  0
зочин(66.181.160.79) 9 цагийн өмнө

битгий хуц

2  |  0
zochin(192.82.66.181) 9 цагийн өмнө

zebuun sadaa be ene hund ger bul ehner huuhed baidag bol ah duu hamaatan sadan deer ni ter horoo tursh haanahiin yargachi pashist be ene hunee hurdan zailuulj shoeond ni hiigeech

2  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 9 цагийн өмнө

Aluurchin tonuulchin hulgaichaa.Mongolchuudaas uuchilalat urshuul hyseed yr udamaa erthen avraajee.Hairan saihan Zaluug alsanaa odoo boltol nuutsalsaar yavana uu.Aluurchin.Erdenebat ta 2 alsan Hyataduutainiilj huvildaj alsan.IRVES USGUJ DELHIID MAGTUULJ YAVSAN ZALUUG TA 2 ALSAN BIZ DEE.ALUURCHID GALTSUURTSAGAAJ BNA.HEREG HETSEEJ HUUCHIRAHGYI SHYY.

2  |  0
43(66.181.188.150) 9 цагийн өмнө

Хөөе энэ хулгайч чинь юу хийх нь вэ . Хийхээс нь өмнө зайлуулаачээ

2  |  0
Бас л туршилт(59.153.112.92) 9 цагийн өмнө

Шинжилж судлаад мэдэж болдоггүй юмуу? Заавал хүн дээртурш гээд бгаа юм уу энэ коксыг цаад хужаа дарга нар чинь чой сайд аа

1  |  0
бас нэг луйвар(203.23.49.49) 9 цагийн өмнө

Мобикомын луйвар хийж байгааг шалгаж Монголын хэдэн зуун мянган иргэдийг хулхидан илүү төлбөр нэхэж өр үүсгээд хуйвалдааны журмаар банкны өрийн хар дансанд бүртгэж албаар төлүүлэх арга хэмжээ авдаг луйварыг зогсоогоочээ.

1  |  0
зочин(59.153.112.52) 9 цагийн өмнө

хүн дээр

1  |  0
Ц. Эрдэнэбат(202.9.46.154) 9 цагийн өмнө

СОНГУУЛИЙН ЖИЛ ҮНЭ НЭМБЭЛ МАН ДООШОО *УЛ*РУУ ГЭСЭН ҮГ...ККК

1  |  0
Close menu