[ АЗИЙН НААДМААС ] О.Зулхүү ХУВИЙН АМЖИЛТАА шинэчлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

Хөнгөн атлетикийн төрөлд эрэгтэй, эмэгтэй 200 метрийн уралдаанд манай дөрвөн тамирчин хурд сорилоо.

Эрэгтэйчүүдийн 200 метрийн зайд нийт 32 гүйгч замд гарсанаас О.Зулхүү 22.04 секундэд замаа дуусгаж, 22-т, Э.Төртогтох 23.21 секундэд барианд орсноор 30-д жагслаа.

Харин эмэгтэйчүүдийн 200 метрийн зайд Б.Солонго 26.01 секунд, О.Мөнхтүмэн 26.41 секундээр замаа дуусгав.

Гэрэл зургийг: Э.Харцага (Өнөөдөр сонин)
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top