Эдийн засгийн өсөлт, инфляцын талаарх ШИНЖЭЭЧДИЙН ТААМАГ

2023 оны 09 сарын 29

Төв банкнаас  өнгөрсөн  наймдугаар сарын 18-29-ний өдрүүдийн хооронд банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар болон судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нийт 26 судлаачийг хамруулсан,  макро эдийн засгийн төсөөллийн судалгаа хийжээ. 

Шинжээчид эдийн засгийн өсөлт болон инфляцын төлөвийг хэрхэн авч үзсэнийг хүргэе.

2023 оны II улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 6.4% гарсан.  Энэ нь өмнөх улирлын шинжээчдийн дундаж таамаглалаас 0.9 нэгж хувиар өндөр гарчээ. 

Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2023 оны III улиралд 6.0%, 2024 оны II улиралд 5.6% гэж таамаглаж байна.

Бодит ДНБ-ий өсөлтийнтаамаглалын тархалтыг авч үзвэл 2023 оны III улиралд 6-6.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 34% байна.

Харин өмнөх улирлын судалгаагаар 2023 оны III улиралд өсөлт 5-5.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 28% гэж таамаглаж байжээ. 

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад өсөх хандлага ажиглагдаж байна. 

2022 оны дунд үеэс эдийн засгийн байдал сэргэж эхэлснээр шинжээчдийн эдийн засгийн өсөлтийн таамаглал улирал бүр нэмэгдэж иржээ. Жишээлбэл, шинжээчид 2023 оны III улирлын бодит ДНБ-ий жилийн өсөлтийг өмнөх улирлын судалгаагаар 5.5%-д хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 6.0% байна гэж таамаглажээ.

2023 оны II улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 9.4% болж буурсан. Энэ нь өмнөх улирлын шинжээчдийн дундаж таамаглалаас 2.0 нэгж хувиар доогуур гарсан байна. Шинжээчид 2023 оны III улиралд  инфляц 10.1%, жилийн дараа 9.2% болно гэж таамагласан. 

Шинжээчдийн инфляцын таамаглалын тархалтыг авч үзвэл 2023 оны III улиралд инфляц 9- 9.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 30.8%-тай байна. 

Өмнөх улирлын судалгаагаар 2023 оны III улиралд инфляц 10-аас 10.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 23.3% гэж таамаглаж байжээ. 

Энэ удаагийн инфляцын таамаглалын үр дүнг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад буурах хандлагатай байна. 

Сүүлийн саруудад инфляц тогтворжин, буурч байгаатай холбоотойгоор шинжээчдийн инфляцын таамаглал буурсан байх талтай. 

Тухайлбал, шинжээчид 2023 оны III улирлын инфляцыг өмнөх улирлын судалгаагаар 11.1% гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 10.1% гэж таамаглажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.116.146) 2023 оны 10 сарын 01

Nom gargaachee unshmaar baina. Interneteer bichsen iim iumiig yamar sudalgaa geh ve

0  |  0
Ахмад настан(202.21.108.2) 2023 оны 09 сарын 29

Хятадад үл хөдлөх хөрөнгийн уналт их ажиглагдаж байгаа, мөн инфляци буурч байгаа нь манайд ч бас нөлөөлнө.

0  |  0
Top