С.Алтангэрэл: Зураач мэргэжил надад тайвшрал, эрх чөлөөг олгодог

2023 оны 09 сарын 21

Зураач гэх мэрэгжилээрээ 40 гаруй жил ажиллаж, 100 гаруй түүхэн киноны зургийг кино театрын гадна толилуулсан зураач С.Алтангэрэлийг ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөр онцоллоо.

Сэтгүүлч Э.Энэрэл, зураглаач Б.Баттүвшин нарын бэлтгэсэн сурвалжилгыг хүргэе.


78 насыг зооглож байгаа хүндэт зураачийн нэр алдрыг С.Алтангэрэл гэдэг.  Тэрээр удмынхаа гурав дахь зураач бөгөөд 40 жилийн хугацаанд 360 мянга орчим хөрөг, байгалийн, түүхэн киноны зургийг зурж амилуулжээ. С.Алтангэрэл зураач 1971 онд улсын багшийн дээд сургуулийн зургийн багшийн ангийг дүүргэжээ. Ажлын гараагаа улаанбаатар хотын киноны үйлдвэрийн газарт зураачаар ажиллаж, ард хөдөлмөрийн ялалт кино театрт реклам чимэглэлийн зураач, Монголын урчуудын эвлэлд зураачаар ажиллаж ирсэн байна.

Орчин цагийн дэвшилтэт технологи байхгүй байсан түүний үед 8 метрийн урт 4 метрийн өргөнтэй киноны рекламын зургийг өдөр шөнөгүй зурж кино театрын гадна хаддаг байсан эрхэм бол С.Алтангэрэл юм. Ийнхүү тэрээр 100 гаруй түүхэн болон Орос киноны рекламны зургийг зурж байжээ.

Тэрээр ардын элч, мандухай сэцэн хатан, суварган цэнхэр уулс, хүний амь, тэд эх орныхоо төлөө гэх мэт хит болсон монголын уран сайхны киноны рекламны самбарыг зурж иржээ. 40 гаруй жилийн хөдөлмөрийнх нь нандин бүтээлүүд түүний саравчинд хадгалаастай байгаа нь энэ. 30 жилийн дараа түмэнд түүхийг харуулсан бүтээлүүдийг минь үр хүүхдүүд нь тольлуулах байх ч гэж итгэдэг тухайгаа учирлаж байлаа.

Одоогоор түүний охин аавынхаа зураач мэргэжилийг өвөлж ШУТИС-д технологийн багшаар ажиллаж байгаа гэнэ. Ач зээ нь хүртэл багаасаа зураг зурах сонирхолтойг харвал зураачийн удам тасрахгүй байх гэсэн итгэл тээж байгаагаа ч хэлж байлаа. Зураач мэргэжилдээ эзэн байж, зурсан зураг бүхнээ үр хүүхэд шигээ хайрлаж торддог зураач Алтангэрэлийг бид энэ удаад онцоллоо.

 

"ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top