Ахлах ахлагч Б.Эрдэнэсайхан ачааны автомашиныг шатахаас хамгааллаа

2023 оны 09 сарын 12

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Таван шарын урд талын төмөр замын призерийн дэргэд өнөөдөр 13:25 цагийн үед шилэн хөвөн ачиж явсан ачааны автомашины дугуй орчмоос гал гарч шатаж эхэлсэн байна.

Энэ үед ОБЕГ-ын харъяа 112 дугаар ангийн харуул, ахлах ахлагч Б.Эрдэнэсайхан таарч, хажууд нь явж байсан түлш тээвэрлэх автомашины гал унтраагуурыг авч, галыг унтраан, иргэний эд хөрөнгийг шатах аюулаас хамгааллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top