Дэлхийн тэргүүн баян супер моделиуд

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 04


Дэлхийн тэргүүн баян супер моделиор АНУ-ын загвар өмсөгч, жүжигчин Кэти Айрлэнд тодорчээ.

“The Sun” хэвлэлийн мэдээллээр, 60 настай загвар өмсөгчийн хөрөнгө 538 сая ам.доллароор үнэлэгдсэн байна. 1984-1996 оны хооронд тэрбээр “Sports Illustrated” сэтгүүлийн нүүрийг 13 удаа дараалан чимж байсан ч олон сая ам.долларын орлогоо өөрийн “Kathy Ireland Worldwide” маркетингийн компаниараа олжээ.

Түүний араас 1990-ээд оны супер модель Синди Кроуфорд болон “Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр асан Жизель Бюндхен нар тус тус 399 сая ам.долларын хөрөнгөтэй жагслаа.
 


Дөрөвдүгээрт Жанни Версачегийн шүтээн, Дэвид Боуигийн хуучин эхнэр загвар өмсөгч Иман бичигджээ. Түүний хөрөнгө 198 сая ам.доллароор үнэлэгдэж байгаа бол айргийн тавд Хайди Клум орсон байна. Тэрбээр 159 сая ам.долларын хөрөнгөтэй.

Түүний араас загвар өмсөгч, жүжигчин Эль Макферсон /94 сая ам.доллар/, Тайра Бэнкс /89 сая ам.доллар/ нар оржээ. 53 настай супер модель Наоми Кэмпбелл наймд бичигдсэн байна. Түүний хөрөнгө 79 сая ам.долларт хүрчээ. Есдүгээрт Британийн загвар өмсөгч Кейт Мосс /69 сая ам.доллар/, аравт 27 настай Кендалл Женнер оржээ.

“Кардашьяны гэр бүл” реалити шоуны одын хөрөнгө 56 сая ам.доллароор үнэлэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top