“Алтан намар 2023” хүнсний ногооны худалдаа 23 байршилд гарлаа

2023 оны 08 сарын 29

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 31 байршилд зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 23 байршилд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарчээ.

Эдгээр байршилд нийт 770 гаруй тонн хүнсний ногоог борлуулж, 2.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Хотын даргын зүгээс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд зохион байгуулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийхийг үүрэг болгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top