Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан, тэмцээний нээлт боллоо

2023 оны 08 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг ирэх сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулна.

Тус чуулганыг угтан зохион байгуулж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг офицер шалгаруулах уралдаан, тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо.

Уралдаан, тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд болох бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага тус бүрээс шалгарсан 5 эрэгтэй, 3 эмэгтэй офицер оролцож байна.

 

Алба хаагчид цэргийн дүрмийн болон гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, илтгэх ур чадварын уралдаанд оролцож, сэтгэл хөдлөлийн оюун ухааны тест бөглөж өрсөлдөнө. Мөн Буудлагын тэмцээнд оролцож бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээнд ур чадвараа сорьж, багийн тэмцээнд оролцож өрсөлдсөнөөр “Шилдгийн шилдэг залуу офицер” тодрох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top