ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

Өнөөдөр 2023.08.23. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 05 цаг 57 минутад мандлаа, 19 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын боолын худалдааны эсрэг өдөр. Украинд Төрийн далбааны өдөр, Арменд Тусгаар тогтнолын баяр, Данид Лусын дагины өдөр, Их Британид Петерборо шар айргийн наадам юм.

Энэ өдөр БНСУ-ын найруулагч, Канн, Венец, Берлиний кино наадмын шагналт Пак Чан Ук, Италийн хөлбөмбөгч Деметрио Альбертини, Олимпын хошой аварга, АНУ-ОХУ-ын тамирчин Вик Уайлд, Италийн дуурийн дуучин Рита Павоне, АНУ-ын жүжигчин, дуучин Нил Сисирига зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1382 оны энэ өдөр Москва хотыг Цагаан Ордын сүүлчийн хаан Тохтамышийн цэргээс хамгаалах тулаанд оросууд анх удаа их буу хэрэглэжээ.

1839 онд англичууд Хонконгийг эзэлсэн байна.

1973 онд Данийн нийслэл Копенхагенд Андерсены үлгэрийн баатар Лусын дагинад зориулан хөшөө босгосон байна.

1924 оны энэ өдөр Францын хөлбөмбөгийн Монако баг байгуулагджээ.

1939 оны энэ өдөр Герман, ЗХУ-ын хооронд харилцан үл довтлолцох гэрээ байгуулав.

1968 оны энэ өдөр Ринго Старр “The Beatles” хамтлагаас гарчээ.

Энэ өдөр үс засуулвал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Модон хохимой өдөр. Халуун эгэх улирал эхэлнэ.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top