ХӨЛБӨМБӨГ I Хятадын Тайванийн баг аваргын алтан медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 22

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж буй Зүүн Азийн залуучуудын спортын наадмын хөлбөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн тоглолтууд МХБХ-ны талбайд болж, Хятадын Тайванийн баг аваргын алтан медалийн болзол хангалаа.

Тэд Хонконгийн багийг 8:0-р илт давуу буулган авч, Зүүн Азийн залуучуудын спортын наадмын хөлбөмбөгийн тэмцээнд нэг ч хожигдолгүй 100 хувийн амжилт үзүүлж, аваргаар шалгарлаа. Харин тэдэнд хожигдсон Хонконгийн баг 3 тоглож, Монгол, Макаогийн багуудыг хожсоноор 6 оноотойгоор мөнгөн медалийн болзол хангав.

Харин хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтыг Монголын шигшээ баг Макаогийн багтай 17:00 цагт МХБХ-ны ногоон талбайд хийнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(66.181.160.76) 2023 оны 08 сарын 22

it means China

0  |  0
зочин(202.9.47.8) 2023 оны 08 сарын 22

Эргүү малнуудаа хятадын тайваны баг гэж юу байсан

0  |  1
Top