Сагсчид эцсийн мөчид ялалт байгууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 21

Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдөж буй сагсны эрэгтэй баг өнөөдөр Хятадын Хонконгийн эсрэг ээлжит тоглолтоо хийлээ. Хэн хожсон нь медаль дээр буух тун чухал энэ тоглолтод манай залуус 76:74-өөр ялалт байгуулав.

Тоглолтыг Монголын баг сайн эхлүүлж, арав орчим оноогоор тогтмол тэргүүлж байсан. Гэвч төгсгөл хэсэгт бариулж, улмаар хоёр оноо дутуу болсон. Эгзэгтэй энэ мөчид манай залуус тоог тэнцүүлж, улмаар С.Төгөлдөр торгуулийн шидэлтээр оноог илүү гаргасан юм.

Хонконгийн баг цаг дуусахтай уралдан довтолсон ч хаалтад орсноор ялалт манай талд ирлээ.

Монголын эрэгтэй шигшээ наадмын сүүлийн тоглолтоо хаалтын өдөр буюу 23-нд Хятадын Макаогийн эсрэг хийх болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхтуяа(176.77.133.66) 2023 оны 08 сарын 21

Сайн байна баярлалаа амжилт хүсье боломж байвал шидэлт чухал

0  |  0
Top