Л.Цолмонбаяр Азийн хөлбөмбөгийн холбооны сургалтад хамрагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 18

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн мэргэжилтэн Л.Цолмонбаяр Азийн хөлбөмбөгийн холбооны сургалтуудад гурван сарын турш суралцаж, амжилттай тайлангаа хамгаалсан байна.

Түүний хувьд “AFC 3rd Intership Programme”-д хамрагдах хугацаандаа Азийн хөлбөмбөгийн холбооны тэмцээн, Зохион байгуулах хэлтэс гээд нийт 66 хүний бүрэлдэхүүнтэй том бүтэц дунд хамтран ажиллаж, мөн Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй, цаашид зохион байгуулах тэмцээний бүтэц, зохион байгуулалт болон бэлтгэл ажилд гар бие оролцож, алдаа мадаггүй ажлуудаа гүйцэтгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top