НААДАМ: Шүдлэн насанд З.Мэндсайханы шарга үрээ түрүүллээ

2023 оны 07 сарын 10

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт болж өндөрлөлөө.

Уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын З.Мэндсайханы хурдан шарга үрээ төрийн их баяр наадамд түрүүлж, аман хүзүүнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Партизаны Пунцагбалжирын хурдан хар үрээ хурдалж, гуравт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ч.Энхбат сартай хүрэн  шүдлэн, айргийн дөрөвт  Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Г.Жавхлантөгсийн хээр үрээ, айргийн тавд Төв аймгийн Заамар сумын уяач  Ч.Уламбаярын буган халтар хурдаллаа.

Монгол түмэн минь сайхан наадаарай!
"ЭВ МӨНХИЙН ТУСГААР МОНГОЛ"

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.177) 2023 оны 07 сарын 11

Бөөн будлиан болсон юм биш үү

1  |  0
Монгол морь(103.229.123.95) 2023 оны 07 сарын 11

Монгол хар үрээ түрүүлсэн, ямар ч утгаараа түрүүлж ирсэн, тэр морь баригчдаа барианы зурхайнаас хол байлга.

2  |  0
Монгол наадам(103.229.123.95) 2023 оны 07 сарын 11

Хар үрээ түрүүлсэн шүү.

2  |  0
Top