ЭЕШ: Англи хэлээр 33 шалгуулагч 800 авчээ

2023 оны 06 сарын 16

2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар р сарын 15-аас 18-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Энэ жил 34432 шалгуулагч бүртгүүлсэнээс энэ онд 12 дугаар ангийг төгсөж буй 30744 суралцагч байгаа бол өмнөх оны төгсөгч 3688 байна.

Өчигдөр түүх, англи хэлний шалгалт явагдлаа. Үүнээс Англи хэлний шалтгалтад хамгийн дээд буюу 800 оноог 33 шалгуулагч авчээ.

ЭЕШ-ын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авна. ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил /31 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог блокчейн сүлжээнд байршуулдаг болсон. Энэхүү технологи нэвтэрснээр мэдээллийг тусгай технологиор шифрлэж хадгалах бөгөөд хэн нэгэн сүлжээнд бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй. Өндөр хүчин чадалтай тархмал сүлжээнд найдвартай хадгалах боломжтой болсноор цаг хугацаа, зардал хэмнэж, ил тод, нээлттэй, аюулгүй найдвартай байдлыг бий болгож байгаа юм.

Мөн ЭЕШ-ын дүн оноог BI системд байршуулснаар боловсролын байгууллагын удирдлага, сургалтын менежер, багш сурган хүмүүжүүлэгчид ЭЕШ-ын даалгаврын гүйцэтгэл болон танин мэдэхүйн түвшин, агуулгын гүйцэтгэлийг харан судалгаа шинжилгээ хийх боломжтой болсон.

ЭЕШ өнөөдөр хими, газарзүй, нийгэм судлалын шалгалтаар үргэлжилж байна.

 

АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ДЭЭД БУЮУ 800 ОНОО АВСАН ШАЛГУУЛАГЧИД

 

1. Бахытын Алирахман Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургууль
 
2. Ержаны Лаура Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургууль
 
3. Солдатханы Айдос Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р сургууль
 
4. Ганбаатарын Түвшинбилэг-ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн харъяа ерөнхий боловсролын ахлах сургууль
 
5. Баньдхүүгийн Төгөлдөр-Ховд аймгийн Цаст алтай цогцолбор сургууль
 
6. Галинагийн Оюундарь-Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургууль
 
7. Доржпүрэвийн Амарсанаа-Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургууль
 
8. Цэдэн-Ишийн Янжмаа-Нийслэлийн Гүн галуутай цогцолбор сургууль
 
9. Ганбатын Бадмаараг-Yийслэлийн 40-р сургууль
 
10. Батбаатарын Амарсайхан Нийслэлийн 28-р сургууль
 
11. Батхааны Тэлмэн Нийслэлийн Шинэ эхлэл сургууль
 
12. Төрбатын Намуун Нийслэлийн Шинэ эхлэл сургууль
 
13. Лхамсүрэнгийн Өлзийхишиг Нийслэлийн Эрдмийн ундраа цогцолбор сургууль
 
14. Баянмөнхийн Дөлгөөнтамир Г.В.Плехановын нэрэмжит Улаанбаатар хотын салбар сургууль
 
15. Энхболдын Баттэгш Нийслэлийн 44-р дүгээр сургууль
 
16. Золбаярын Хулан Нийслэлийн Абсолют элит ахлах сургууль
 
17. Раднаабаатарын Намуун Шинэ Монгол сургууль
 
18. Эрдэнэбатын Сувд-Эрдэнэ Шинэ Монгол сургууль
 
19. Улаанбаатарын Хүрэлдэ Улаанбаатар элит олон улсын дунд сургууль
 
20. Эрдэнэбилэгийн Жавхланбаяр Монгол Оросын хамтарсан дунд сургууль
 
21. Бямбабаярын Пүрэвжаргал Сант сургууль
 
22. Жавхлангийн Номин Сэлбэ сургууль цэцэрлэг цогцолбор
 
23. Гантулгын Даваа-Юндэн Нийслэлийн 11-р сургууль
 
24. Алтангэрэлийн Алтаншагай Сант сургууль
 
25. Батболдын Хан-Эрдэнэ ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль
 
26. Нармандахын Дөлгөөн Нийслэлийн 32-р сургууль
 
27. Чинзоригийн Аззаяа Шинэ зуунбилэг сургууль
 
28. Хөххадын Аминцэцэг Бадмаараг ахлах сургууль
 
29. Түвшинжаргалын Бөртэ Нийслэлийн 5-р сургууль
 
30. Болдбаатарын Хулан - 2022 оны төгсөгч
 
31. Нэргүйн Алдар - 2022 оны төгсөгч
 
32. Жаргалсайханы Очиржав - 2022 оны төгсөгч
 
33. Батзоригийн Индра - 2022 оны төгсөгч

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мади(202.126.88.84) 2023 оны 06 сарын 16

Баян-Өлгий аймгийн Дарвн цогуолбор сургуулийн хүүхдүүд естой мундаг байна.Баяр хүргэе

0  |  0
...(103.212.116.149) 2023 оны 06 сарын 16

...

0  |  0
Top