ЭЕШ өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ

2023 оны 06 сарын 15

2023 оны ЭЕШ өнөөдөр буюу зургаадугаа сарын 15-ны 10 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байна.

Энэ жил 34432 шалгуулагч бүртгүүлсэнээс энэ онд 12 дугаар ангийг төгсөж буй 30744 суралцагч байгаа бол өмнөх оны төгсөгч 3688 байна.

Шалгалтыг улс орон даяар нийт 49 шалгалтын байранд зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм.

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд улс орон даяар явагдсан Монгол хэл бичгийн шалгалтад 32.600 хүүхэд хамрагджээ.

Нийслэлд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын бүртгэлийн хуудсыг үндэслэн нийтийн тээвэр бүх чиглэлд үнэгүй үйлчлэх юм. Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.

ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлалын шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна.

ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.6 жил (31 сар)-ийн хугацаанд хүчин төгөлдөр байх юм.

Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаараарай.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна

ЭЕШ-ЫН ХУВААРЬ

 

САР, ӨДӨР

ЦАГ

ШАЛГАЛТ

2023.06.15 - Пүрэв

10:00 – 11:20

Түүх

14:00 – 15:20

Англи хэл

2023.06.16 - Баасан

10:00 – 11:40

Хими

13:00 – 14:20

Газарзүй

16:30 – 17:50

Нийгэм судлал

2023.06.17 - Бямба

10:00 – 11:20

Биологи

14:00 – 15:40

Математик

2023.06.18 - Ням

10:00 – 11:40

Физик

13:00 – 14:20

Орос х эл

16:00 – 17:20

Монгол хэл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top