ТАНИЛЦ | ЭЕШ-ын төвүүдийн байршил

2023 оны 06 сарын 15

2023 оны ЭЕШ өнөөдөр буюу зургаадугаа сарын 15-ны 10 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байна.

Энэ онд ЭЕШ өгөхөөр нийт 34.300 хүүхэд бүртгүүлжээ. Шалгалтыг улс орон даяар нийт 49 шалгалтын байранд зохион байгуулах бөгөөд Улаанбаатар хотод 24 байна.

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд улс орон даяар явагдсан Монгол хэл бичгийн шалгалтад 32.600 хүүхэд хамрагджээ.

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.

ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлалын шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна.

ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.6 жил (31 сар)-ийн хугацаанд хүчин төгөлдөр байх юм.

Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаараарай.

 

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна

ЭЕШ-ЫН ХУВААРЬ

 

САР, ӨДӨР

ЦАГ

ШАЛГАЛТ

2023.06.15 - Пүрэв

10:00 – 11:20

Түүх

14:00 – 15:20

Англи хэл

2023.06.16 - Баасан

10:00 – 11:40

Хими

13:00 – 14:20

Газарзүй

16:30 – 17:50

Нийгэм судлал

2023.06.17 - Бямба

10:00 – 11:20

Биологи

14:00 – 15:40

Математик

2023.06.18 - Ням

10:00 – 11:40

Физик

13:00 – 14:20

Орос х эл

16:00 – 17:20

Монгол хэл

 

 

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ”-ЫН ТӨВҮҮДИЙН БАЙРШЛЫН МЭДЭЭЛЭЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top