ЭЕШ I Шалгуулагчдыг нийтийн тээврээр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зорчуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 06 сарын 15

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр (2023.06.15) эхэлнэ. 

Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 15-18-нд үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд 24 шалгалтын байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм.

Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90 гаруй хувь нь байдаг тул энэ өдөр замын ачаалал нэмэгдэх, түүнээс шалтгаалж элсэгчид шалгалтаас хоцрох зэрэг асуудал үүсдэг тул дараах зохицуулалтыг хийхээр болжээ. 

Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчдыг шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах зохицуулалтыг хийнэ.
 

  • Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн байруудад цагдаа ажиллаж, аюулгүй байдлын болон замын түгжрэлийн зохицуулалт хийнэ.
     
  • Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн тог цахилгаан, ус дулааны хангамжийн аюулгүй байдлыг нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллана.
     
  • Шалгалтын төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй байх, зам засварын ажил гүйцэтгэхгүй байх, усны хязгаарлалт хийхгүй байх зэрэгт анхаарч ажиллана.
     
  • Шалгалт өгч буй сурагчид шалгалтын батламж хуудсаа үзүүлээд тухайн өдрөө нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг хийнэ гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top