НҮБ-ын дэргэд хиймэл оюун ухааны асуудлаарх зөвлөл байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ирэх есдүгээр сарын 18-19 -нд болох Тогтвортой хөгжлийн зорилтуудын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын дараа хиймэл оюун ухааны асуудал эрхэлсэн зөвлөлдөх байгуулга байгуулахаар төлөвлөж байна хэмээн мэдэгджээ.

Тэрбээр хиймэл оюун ухааны асуудлаар мэргэшсэн агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Гутерриш хиймэл оюун ухааны талаар гаргаж буй сэрэмжлүүлэгт нухацтай хандахыг уриалсан байна. Энэ сэдвээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санаачилгыг дэмжиж байна гэж тэрбээр онцлоод дээд хэмжээний уулзалтад сайтар бэлтгэх хэрэгтэй гэв. Тиймээс тэрбээр ойрын өдрүүдэд шинжээчдээс бүрдсэн зөвлөл томилохоор төлөвлөжээ. Гутерриш хиймэл оюун ухааны асуудлаарх агентлаг байгуулах санаачилга гаргахыг улс орнуудад мөн уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top