Хөвсгөл аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөллөө

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 17

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэр

/2023.05.17/


Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Шаравдоржийн Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн, Дашпунцагийн Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас тус тус огцрууллаа.

Эдгээр аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нарт даалгав.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар танилцууллаа.

Хөвсгөл, Завхан аймаг хангалтгүй үнэлгээ авсан тул  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөвсгөлийн ардчилсан(202.55.183.178) 2023 оны 05 сарын 17

Алуурчин Шаравдорж эмчийн шар банди Идэрээг зайлуулсан нь ёстой зөв шийдвэр. Тэр чигээрээ үхэцгээвэл таарна. Муу ёрын луйварчид.

0  |  0
АИТөлөөлөгч нэгэн(103.242.47.230) 2023 оны 05 сарын 17

Баянхонгорын хон хөдөлмөөр байна Гарсан төлөөлөгчид нь ганц удаа Солонгос улсын мөнгөөр зугаалууд хурчсан Цаад ноёнтон нь Занданшатар шүү дээ Аймгийн солио холиог энэ хүн мэднэ манай даргад мэдэл байхгүй цэьэрлэгч томилоход ч Зандан даргын хүн авахгүй бол тухай байгууллагын дарга ажлаас халагдана Гүйцээ

0  |  0
Top