Боксын ДАШТ: Өнөөдөр Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ тулаантай

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 04

Cонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдаж байна. Манай улсаас бүтэн баг оролцож байгаа. Одоогийн байдлаар дөрвөн тамирчин тэмцээнээ дуусгаад байна.

Х.Энх-Амар 57 кг-д Туркийн Батухан Чифтчид шүүгчдийн саналаар 1:4 ялагдсан.

Эрэгтэй 60 кг-ын жингийн Т.Энхтөр эхний тойрогт Палестины ANAS SLEIMAN RIHAB-ыг 5:0 ялсан. Харин өчигдөр Доминиканы Де Ла Крузт 0:5 ялагдсан.

71 кг-ын жингийн О.Бямба-Эрдэнэ Францын Траоре Макантай тулалдаж, 4:1 харьцаатай ялагдал хүлээлээ.

63.5 кг-ын жинд ОУХМ Б.Чинзориг эхний тулаанаа Австралийн MCCHLERY MAXIMILIAN-тай хийж, шүүгчдийн саналаар 5:0 яллаа. Өнөөдөр Камеруны Oumarou Mohamed-тай тулалдах юм.

Хүнд жинд Хали Бекнур гэмтлийн улмаас гараагүй.

Өнөөдрийн тоглолтын хуваарь:

21:15 Г.Ган-эрдэнэ Марокко улсын тамирчинтай "А" ринг дээр тулалдана

22:00 Б.Чинзориг Камерун улсын тамирчинтай "Б" ринг дээр тулалдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top