Боксын ДАШТ: Манай хоёр тамирчин ялагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 04

Cонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдаж байна.

Өчигдөр манай хоёр тамирчин өрсөлдсөн. Эхлээд 60 кг-ын жингийн Т.Энхтөр гарч ирлээ.

ОУХМ Т.Энхтөр эхний тойрогт Палестины ANAS SLEIMAN RIHAB-ыг 5:0 ялсан. Харин өнөөдрийн өрсөлдөгч нь Доминиканы боксчин, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт Де Ла Круз байлаа.

Тулаанд манай тамирчин 0:5 шүүгчдийн саналаар ялагдлаа.

Дараа нь гарч ирсэн 71 кг-ын жингийн О.Бямба-Эрдэнэ Францын Траоре Макантай тулалдаж, 4:1 харьцаатай ялагдал хүлээлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоригт (139.5.218.250) 2023 оны 05 сарын 04

Медаль авах уу. Нянгар ганц медаль авах Цэндбаатарыг боксын холбооноос хөөчихсөн. Юм болгон завааруулсан хулгайч,нар зайлаасай

0  |  0
Top