ОЛОН ӨНГӨ: Сангуудийн тоог цөөлье

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

Иргэд нэгэн цагт Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангаас цааш мэдлэггүй байсан гэхэд хэтийдэхгүй. Харин Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий 40 орчим гишүүн ихээхэн хэмжээний зээл авсан нь шуугиан тарьж, улмаар олон сан байдгийг ч мэдсэн юм.

Өдгөө Засгийн газар дэргэдээ нэр бүхий 22 сайн байгуулан ажиллаж байгааг ч мэдэх болжээ. Үүгээр зогсохгүй сангуудын хөрөнгийн эх үүсвэр, мөнгө төгрөг нь хаашаа гарч орж байгааг хянах оролдлого хийж байгаа ч нууц зүйл бол нууц л байдаг аж.

Засгийн газар ч эмх замбараагүй байдлыг цэгцлэх үүднээс сангийн тоог цөөлөх замаар арга хэмжээ авч байгаа ч “нууцын зэрэглэл” нь хэвээрээ байна. Одоогийн байдлаар холбогдох чиг үүргийн яам тамгын газар, холбогдох агентлаг, газар гэж байхад энэ олон сангийн хэрэг байна уу, үгүй юу гэх шүүмжлэл өрнөж эхэлжээ. Энэ бол яах аргагүй хоёр талтай зүйл учраас шууд утгаар нь буруутгаж болохгүй, гагцхүү үйл ажиллагаа нь ямар чиглэлээр хэрхэн өрнөж байгаагаас шалтгаалах учраас хойш тавъя.

Харин эрх мэдэлтнүүдийн хамгийн ихээр ашиг сонирхлоо агуулж ирсэн газар бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан. Тус санд эрх баригч намын 40 орчим гишүүн ямар нэгэн байдлаар гар дүрж байв. Ямартай ч сангуудын тоог цөөлөх шаардлага бий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top