О.Бум-Ялагч: УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр энэ чигээрээ явбал Монгол Улс нааштай болно

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 28

Энэ цаг үед Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн талаар манай сонин намуудын дарга болон судлаачдын тухай байр суурийг хүргэж байгаа билээ.


-Та Сонгуулийн тухай хуульд, өөрөөр яривал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд байр сууриа өгөөгүй санагдана. Яг энэ цаг дор бүх хуулиуд болон “Улс төрийн намуудын тухай хууль” хэлцэгдэж байна. Таны байр суурийг сонсох ёстой гэж бодлоо?

-Өгөлгүй яахав, Манай намын байр суурь анх эд нарт хэлж байсан байр суурьтаа үнэнч байгаа. Их хэмжээний мөнгө авсан, улс төрийн намаар мөнгө авна гэсэн намуудын тухай ямар нэгэн зүйл яримааргүй байна. Одоо Г.Занданшатар дарга ярьж байна, манайх Бангладеш руу явж байна, хурдхан өөр замаар яв гэж хэллээ. Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө зориулж байгаа. Энэ буруу биш, зөв замаар явахыг л хэлээд байгаа. Энэ хоёр залуу дарга нар явахад болно. Бусад намуудын хийж байгааг харж байгаа “Буян” Жагаа гэх мэт шантаачнууд өөрсдийгөө улстөрч, нам гэж ойлгуулаад явж байна. Ийм нам байхгүй ээ. Сонгогчдод итгэл үнэмшил байхгүй. Манайхан өөрсдөө худлаа гээд байгаа болохоос биш үнэн л явж байгаа шүү дээ.

-Улс төрийн намуудад үзэл баримтлал алга, баруун зүүн хоёр өөр үзэл баримтлалтай намууд өвөр түрийдээ ороод үйл ажиллагаа явуулах нь энгийн үзэгдэл болжээ. Тэгэхээр юуны өмнө танай намын үзэл баримтлал, үүсэл гарлын талаар яриагаа эхлүүлье?

-Наяад оны сүүлээр өөрчлөн байгуулалт эхлэх үед ОХУ-д олон намын систем тогтоох асуудал яригдаж, ОХУ-д боловсрол эзэмшсэн хүмүүс энэ салхийг дагаж Монгол Улсад олон намын тогтолцоог бий болгохыг зорьсон байдаг. Тухайн цагт Л.Ням гэдэг хүн Монголын Ногоон Намыг үүсгэн байгуулсан юм. Энэ хүн урьд өмнө нь “Ногоонтны хөдөлгөөн”-ийг байгуулж, нөгөө талд “Ногоон зам” гэж сэхээтнүүдээс бүрдсэн хөдөлгөөн байгаад хоёулаа Ардчилсан холбоонд элсэн орсон байдаг. Тэгэхэд сэхээтнүүдийн чиглэл барьж байсан хүмүүс дотор Германд боловсрол эзэмшсэн хүмүүс цөөнгүй байсан бөгөөд 1990 оны тавдугаар сарын 13-ны өдөр Монголын Ногоон Намыг байгуулж байжээ. Үүнээс хойш 13 хоногийн  дараа Улсын дээд шүүхэд бүртгэлтэй гурав дахь улс төрийн хүчин болсон байна.  Ийнхүү ерээд оноос хойш гучаад жил үзэл баримтлал, нэрээ өөрчлөөгүй, үүндээ үнэнч, консерватор ногоон үзэлтэй явж ирлээ.

-Тэгэхээр танай намаас гадна ногоон үзэлтэй ч гэх юм уу, ногоон нэртэй ч гэх юм уу ИЗНН байна шүү дээ?

-Тийм, либерал ногоон үзэлтэй нам бол ИЗНН мөн. Өнгөрөгч 2012 оны сонгууль болохоос гуравхан сарын өмнө Иргэний Зориг Нам нэрээ өөрчилж, ИЗНН болсон. Уг нь Сонгуулийн тухай хуулиар бол улс төрийн нам сонгууль болохоос зургаан сарын өмнө нэрээ өөрчлөх ёстой байсан ч хуулиа зөрчсөн.

УИХ-ын гишүүн асан С.Оюун, манай намын дарга байсан Д.Энхбат, С.Дэмбэрэл нар МАН, АН-ын хуулиудыг зөвшөөрч, хариуд нь биднийг сонгуульд оруулна шүү гэсэн тохиролцоог хийсэн юм билээ. Ингэхэд манай нам үзэл баримтлал таарахгүй учраас ИЗН-тай нэгдээгүй ч тэд ногоон нэрээ аваад цааш явсан. Тухайн үед Д.Энхбатад манай нам тохирохгүй байсан, хэтэрхий консерватор үзэлтэй, янз бүрийн улс төр, популизмд нь саад тавина гэх зэргээр тохирохгүй зүйл олон байсан. Иргэний Зориг Нам бол либерал үзэлтэй ч БНН-тай нийлж байсан нам шүү дээ.

-Ногоон үзэлтэй нам БНН гэх хөрөнгөтний гэж болох үзэлтэй намтай нийлэх нь өнөөх л үзэл баримтлал зөрчилдөж байна гэсэн үг биз дээ?

-БНН бол жинхэнэ либерал үзэлтэй нам шүү дээ. Б.Жаргалсайхан гэдэг хүн бол хүчтэй нь хүчгүйгээ гэдэг зүйл ярьдаг. Хэн хүчтэй нь амьдарна, бусад нь хохь гэдэг хүн. Сүүлийн үед бүр буудна гэж ярьж байна лээ. Тэгэхээр энэ хүн бүр дүрдээ орж, өөрөөсөө өөрийг харахаа больжээ. Итгэл үнэмшилгүй, өөрийн гэсэн үзэл баримтлалгүй, нэг хүнээс хамаарч буй нам ийм зүйл рүү орж байгааг харуулсан хэрэг. Үзэл баримтлал дээр тогтоод байгаа нам бол өөрийнхөө үнэт зүйлийг барьдаг, ямар нэгэн хувь хүний үзэл бодол огт хамаагүй байдаг. О.Бум-Ялагч, Д.Энхбат, Л.Ням, Д.Басандорж гээд аль ч хувь хүний үзэл бодол хамаагүй, намынхаа үнэт зүйлээ л дагаж мөрддөг. Бид нар бол цөмийн эрчим хүчний эсрэг зогсдог. Цөмийн технологи бол агуу зүйл хэдий ч харамсалтай нь хог хаягдлаа шийдээгүй. Зүйрлэвэл маш хурдтай нисдэг том онгоц байгаа ч буух дугуй байхгүйтэй адил юм. Хүн төрөлхтөн цөмийнхөө хог хаягдлыг яах тухайгаа шинжлэх ухааны түвшинд шийдээгүй, олоогүй байна. Олох ч хандлага алга.

-Ямар ч утгаараа улс төр хийх гэж, нийгэмд нөлөөлөх гэж улс төрийн нам байгуулдаг баймаар юм. Та тэс өөр зүйл ярьж байна?

-Харин үзэл баримтлалаас болж хагарал гардаг. Нөгөө талаар бид ардчиллыг их баримталдаг. Улс төрийн намын тухай хуулийн 5.1 дээр ч бий. Аливаа улс төрийн нам нэгдэхэд хуулийн дагуу, ардчилсан зарчмаар шийдэх хэрэгтэй. Гэтэл манай дарга байсан Д.Энхбат Иргэний Зориг Намыг Ногоон Намтай нэгтгэхээр явахдаа  гишүүдийн саналаа гар утсаар мессэжээр авсан. Ингээд 100 гаруй хүн санал ирүүлэхэд 90 хувь нь хоёр нам нэгдэх нь зөв гэсэн байдаг. Гэтэл 1600 гишүүн, 65 мянган дэмжигч гишүүнтэй нам учраас бүх дүүрэг салбар дээр хуралдаад шийдвэр нь гарах ёстой. Тэгээд салбар хурлаар гарсан шийдвэр нь Их хурлаар нэгтгэгдээд явах хууль дүрэмтэй. Харин Д.Энхбат мессэжээ баримт болгон Дээд шүүх дээр очсон. Дээд шүүх “Таны энэ баримт сэлт Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй байна. Та боловсролтой хүн байж хурлаа хийгээд хуулийн дагуу явахгүй яасан юм бэ” гээд буцаасан. Тэгэхэд Дээд шүүхийн нэг ажилтан С.Оюунд хандан “Та урьд өмнө БНН-тай нэгдээд энэ асуудлаас болоод салж байсан, яагаад үүнээсээ сургамж аваагүй юм бэ” гэж байсан. Хэдийгээр үзэл баримтлал нь тэс өөр ч Монгол Улсад либерал үзэл дээр суурилдаг Ногоон нам нь ИЗНН, нөгөө нь консерватор үзэл дээр суурилдаг Ногоон Нам гээд хоёр нам байна.

-Ногоон нам улс төрийн намуудын жагсаалтад гуравдугаарт эрэмбэлэгддэг нам. Энэ олон жил үйл ажиллагаа явуулахдаа энэ үзлээсээ ухарч байсан гэхэд эргэлзээ төрж байна?

-Бид яагаад консерватор ногоон үзэл дээр үнэнч байдаг вэ гэхээр 2001 онд Даян дэлхийн ногоон намын хөдөлгөөн гэж байгуулагдсан. Үүнд 85 орны 103 нам нэгдэж орсон. Энэ хөдөлгөөнд манай ИЗНН гишүүнээр элсээд хасагдсан байдаг. Яагаад гэхээр ИЗНН БНН-тай нэгдэхдээ чөлөөт либерал гэсэн олон улсын хөдөлгөөнд элсчихсэн байсан. Тэгээд БНН салаад явахад нь ИЗНН-ын сэхээтнүүд нь хөдөлгөөнийг нь аваад үлдчихсэн юм билээ. Учир нь Б.Жаргалсайханд үүнийг цааш аваад явахад хэл, боловсролоос эхлээд асуудал байсан байх. Тиймээс Даян дэлхийн ногоон намын хөдөлгөөнөөс  “Манай зүүн төвийн үзэл баримтлалтай, танайх баруун төвийн үзэл баримтлалтай хөдөлгөөнд нэгдсэн либерал нам байна. Тэгэхээр та бүхэн аль нэгийг нь сонго” гэсэн. Тэгээд бидний зүгээс зөвлөхөд та нар 2006 онд чөлөөт либерал хөдөлгөөнд нэгдсэн учраас тэндээ байвал яасан юм бэ гээд хассан гэдэг.

-Манайд үйл ажиллагаа явуулж байгаа намууд үзэл баримтлалаа мэддэггүйгээ олон улсад харуулсан хэрэг болжээ?

-Тэд нар нь гайхна биз дээ. Танай нам баруун төвийн үзэл баримтлалтай байж зүүн төвийн үзэлтэй хөдөлгөөнд нэгдэх гэлээ гээд асууж шалгаагаад юм юм л болсон гэдэг. Тухайн үед Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хүү ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан учраас энэ хуралд очсон. Тэдний өөдөөс хариулж чадахгүй, тайлбар хийж мэдэхгүй сууж байсан гэхээр олон улсад булайгаа дэлгэж байна гэсэн үг.

Манайд энэ мэт үзэл баримтлалаа мэдэхгүй нам олон бий. Тэгээд олон улсын хуралд орно, асуухаар нь тайлбарлаж чадахгүй явж байгаа нь үнэн. Харин манай нам бол Даян дэлхийн нам хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан 20 намынх нь нэг учраас би үүсгэн байгуулсан хуралд нь очиж индэр дээрээс үг хэлсэн 20 хүний нэг юм. Энэ бол түүхэнд үлдсэн зүйл. Тийм ч учраас үзэл баримтлалдаа хатуу байр суурьтай байдаг.

-Тэгэхээр та үзэл баримтлалаа уншигчдад ойр тайлбарлахгүй юу?

-Энэ үзэлд ямар нэгэн нөхцөлгүйгээр хүнд амьд явах мөнгийг нь олгоно гэсэн зарчим байдаг. XXI зуунд хүн бол маш том баялаг. Гэтэл өнөөдөр хүнийг гай зовлон гэж хараад Улаанбаатар хотын хүн ам ихэдлээ, эд нарыг хөдөө рүү нь буцаая гэж байна. Бидний хувьд хүнийг маш том боломж, хүн бол баялаг юм гэдгийг хардаг. Үүний жишээг Япон, Солонгосоос харж болно. Ямар ч байгалийн баялаггүй байж дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орны тоонд байгаагийн цаад учир нь хүн өөрөө баялаг байна гэсэн үг. Тэгэхээр баялаг болсон хүнийг амьд явуулах нь нийгмийн үүрэг гэж үздэг. Хүн төрөхөд юуны өмнө өлсгөхгүй байх хэмжээний мөнгийг шууд өгөх хэрэгтэй. Ингээд суурь орлого гэж зүйлийг өгнө гэхээр ямар ч баялаг бүтээгээгүй хүнд мөнгө өглөө гэх зөрчил үүсдэг. Либерал үзэл бол ажил хийгээгүй хүнд юун мөнгө өгөх, нэмэгдсэн өртөг гэх мэтээр К.Марксаа яриад унана. Сүүлийн үед мөнгөний бодлого гэх зэрэг сонин зүйл ч ярих болж, мөнгө бол бурхан гэж үзэж байна. Бид бол хүн бурхан, хүнийг тэжээж хөгжүүлэх ёстой гэж үздэг.

-Танай нам аливаа сонгуулиар зарим улс төрийн хүчнийг сонгуульд дэмжиж байр сууриа илэрхийлж байдаг. Энд ямар нэгэн эрх ашиг байж л таарна?

-Үзэл баримтлал итгэл үнэмшлийн дагуу зарим намыг сонгуульд дэмжиж орж байсан. Тэр ч бүү хэл манай нам 1996 онд Ардчилсан эвсэлд ороод засаг авлаа. Манай нам эвсэлд орохоосоо өмнө Байгаль орчны сайд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Аялал жуулчлалын газрын дарга гэсэн гурван албан тушаал авах гэрээтэй байсан. Гэтэл Ардчилсан нам чинь хулигаан олонтой, худлаа ярьдаг учраас сайд болох ёстой манай намын даргыг Төрийн нарийн бичгийн дарга болгоод бусад хүмүүст нь байр өгнө, одон өгнө гээд тохирчихсон. Аялал жуулчлалын газрын дарга болох гээд явж байсан хүнийг одонгоор хуурах зэргээр явсан. Одоо бид нар хулхидуулж хаширсан учраас тохиролцох гэхээр нь эхлээд юмаа хий гэдэг. Тиймээс хоёр нам тус тусдаа явж байна. Хуулийг нь хийсэн учраас бид нар ИЗНН-ыг шахдаг. Та нар манай ногоон гэдэг нэрийг авсан учраас агаарын бохирдлын эсрэг явах хэрэгтэй, Туул гол бохирдож байна, үүний төлөө явах ёстой гэж шахдаг.

-Манайд баруун ч бай, зүүн ч бай улс төрийн хүчин дотооддоо үзэл бодлоор хуваагдсан байдал ихэд ажиглагддаг. Энэ талаар?

-Зүүн баруун үзэлд гурван жигүүр бий. Тухайлбал, зүүний баруун үзэл нь МАН. Харин зүүний зүүн үзэл нь МАХН. Зүүний төв үзэл нь манай нам байхгүй юу. Гэтэл Н.Энхбаярын МАХН дээр “Шударга ёс” нэрээр баруун төвийн үзэлтэй МҮАН орж ирэх жишээтэй. Тэр үед манайд эвсэх санал тавьсан. Бидний хувьд тэгвэл та нар МҮАН-аа эвслээс гарга. Баруун төв үзэлтэй нам учраас таарахгүй байна гэхэд Н.Энхбаяр дарга засаг л авч байвал тэр ямар хамаатай юм гээд дайраад байсан. Бид нар чинь урьд өмнө Ардчилсан холбоо эвсэлд хулхидуулсан учраас хаширчихсан.

Манай намаар дамжуулан бизнес, улс төр хийх гэсэн хүмүүс ирдэг ч гол үзлээ алдахгүй явна. Намайг намын дарга болсноос хойш намын Ерөнхий нарийн бичгийн даргаар арваад хүн ажиллалаа. Эд нар орж ирээд намын хатуу үзэл баримтлал, намын даргын итгэл үнэмшил мөргөөд л буцдаг. Миний хувьд бол зүүн үзэлтэй МАН, МАХН хоёр нэгдэх хэрэгтэй гэдгийг сануулж хэлж ярьдаг. Өнгөрөгч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН манай намаас нэр дэвшигчийг дэмжиж оролцооч гэсэн санал тавьж хамтран орсон. Бид хэдийгээр УИХ-д суудалгүй ч 65 суудал авчихсан нам манай намыг хүндэтгэж байна шүү дээ. Тэр үед хамтран ажиллах гэрээг манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Энхмаа байгуулсан.

Гэтэл Энхмаа маань М.Энхболдтойгоо ойрын хүн байсан. Том намууд ингэж зохион байгуулалттай ажлаа хийдэг байх нь. Манайх 2016 онд МАХН-ыг дэмжсэн. Учир нь МАХН зүүн үзэлтэй манайх зүүн үзэлтэй учраас хоёулаа нэгдээд МАН-ыг өөртөө татаж хамтраад явъя. Тэгэхгүй бол гурван хүний нэг нь ядуу болчихлоо, Германы сайн жишгийг хэрэгжүүлээд явъя, тэгэхгүй бол баруун төвийнхөн засаг авах нь гэж хэлээд ч нэмэр болсонгүй. Гэтэл Н.Энхбаяр өөрийгөө бурхан болчихсон гэж үздэг учраас тоогоогүй. Ерөөсөө би л болж байвал улс төрийн онол, үзэл баримтлал огт хамаагүй учраас яах ч арга байсангүй. Шинжлэх ухаанч байдлаар явахгүй бол болохгүй.

-Танай нам гуравт бичигддэг учраас хамтрах сонирхол байдаг байх?

-Яах аргагүй дээгүүр бичигддэг учраас сонгууль дөхөхөөр хамтрая, нийлье гэсэн нам улс төрийн хүчнүүд бишгүй байдаг. Тиймээс бид алдаан дээрээ суралцаад ирэх 2020 оны сонгуулиар дангаараа сонгуульд орно гэсэн шийдвэр гарсан. Хамгийн сүүлд гэхэд 2016 онд Г.Уянгын ТТЭНН-тай З.Энхболдын удирдамжаар сонгуульд дэмжиж оролцлоо. Яагаад гэхээр манай намын Бага хуралд АН-д байсан нөхөд олон байдаг. Тэд нар очиж уулзсаар байгаад сүүлдээ Эмэгтэйчүүдийн зөвлөл гээд таван эмэгтэй Г.Уянгатай уулзаад эвсэхээр болчихсон байтал УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн ордонд наргиж байгаа бичлэг задраад муудалцаад салцгаасан.

-Нөхөн сонгуульд оролцох батламж авч харагдсан. Та нэр дэвших үү?

-Хоёр долоо хоногийн дараа хэн нэр дэвших нь тодорхой болно. Миний хувьд заавал нэр дэвших сонирхол алга. Санхүүгийн асуудлаас эхлээд олон зүйл бий.  Өнөөдөр бие даагчид нэр дэвших боломж тун хомс болж байна. Гарын үсэг зурсан 801 хүнээс хэн нэг нь энд би гарын үсэг зураагүй, биш байна гэх зэргээр Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргахад хуулиараа хүчингүй болно. Нэг тойрог дээр өрсөлдөж байгаа мөнгөтэй нөхөр мөнгө өгөөд л нэрийг нь татуулчихна. Ингээд бие даагчид нэр дэвших боломж нь хуулиар хязгаартай учраас нам байгуулж, нам бараадаж байна. Ямар сайндаа танай намын жилийн төсөв хэд вэ гээд сурдаг юм.

Манай намын Бага хурал есөн хүнтэй. Гэтэл сонгууль дөхөхөөр нэг нэг нөхөр хөтлөөд ороод ирдэг, тэгээд Бага хурлын суудлыг 50 сая төгрөгөөр үнэлдэг. 2008 онд бол манай намын дарга Д.Энхбат чи Ж.Батзандантай нэг тойрогт өрсөлдөөд хэрэггүй гэснээр би нэрээ татаж л байсан.

-О.Бум-Ялагч сонгууль болохоор тойргоо зардаг, мөнгө авч нэрээ татдаг гэсэн яриа байнга л гарч байдаг. Энэ үнэн үү?

-Зарна гэхээр ямар мөнгөөр яаж зарах вэ. Ярьсан хэлсэн мөнгөний тоо бол их бий. Тухайлбал, 2012 онд Н.Энхбаяр Ногоон Намыг яаж үнэлсэн бэ гэдгийг хэлье. Н.Энхбаяр намд нь 250 сая төгрөг, таван хүн тус бүрийг 200 сая төгрөгөөр санхүүжүүлээд сонгуулийн зардлыг чинь өгье гэж байв. Ингэхээр тэрбум 250 сая төгрөгөөр үнэлсэн болж таарч байгаа биз. Ингээд Н.Энхбаяр шоронд орчихоор Н.Удвал гуай, М.Энхсайхан нар биднийг хүлээн авч уулзана. Бид ч мөнгөгүй сонгуульд орох юм байна гэж бодоод очно.

Гэтэл МҮАН-ын дарга Цогтгэрэл “За Бум-Ялагч гуай бид эвсэхэд дуртай байна, гэхдээ эвслийн санд нам тус бүр нэг тэрбум төгрөг өгч байгаа шүү” гэнэ. Тэгээд мөнгөгүй улс яахав, толгойгоо илээд л гарна даа. Нөгөө талаас О.Баасанхүү, Л.Цог хоёр та хэд яагаад эвсэлд орохгүй байгаа юм бэ гээд дахин дахин асуухаар нь Н.Энхбаяр дарга биднийг эвсэлд ор, мөнгө өгнө гэсэн, гэтэл энэ хэд чинь өөдөөс мөнгө нэхээд байна гэдэг байлаа. Гэтэл Б.Жаргалсайхан энэ мэдээллийг авчихсан, би 250 сая төгрөг гаргана, гэхдээ танай нам ч адил тэнцүү гаргана гэнэ.

Тэгэхэд манай нам Д.Батбаатар, С.Маам гэсэн хоёр даргатай байсан. Манай хоёр даргын олж ирж байгаа зүйл нь энэ. Нэг нь Б.Жаргалсайханыг дагуулаад ороод ирнэ. Нөгөө нь Ц.Шинэбаярыг дагуулаад ороод ирнэ. Би тэгэхээр нь Б.Жаргалсайханд за тэгвэл мөнгөө гарга, гэхдээ хуримтлалын сан манай нам дээр байна гэж тулгалаа. Тэгэхэд би Улаанбаатар салбар зөвлөлийн дарга, Бага хурлын гишүүн болохоос биш намын дарга байгаагүй. Б.Жаргалсайхан хүнээс авна уу гэхээс хүнд мөнгө өгөхгүй шүү дээ. Тэгээд эвсэл болсон ч үгүй. Энэ бүх мөнгөний ярианаас үүдээд О.Бум-Ялагч мөнгө авчихлаа гэж хардаад байдаг юм. Н.Энхбаяр ч бай, Б.Жаргалсайхан ч бай манай хоёр дарга руу хандаж ярихгүй, шууд надтай харьцаад байхаар харддаг юм билээ. Н.Энхбаяр О.Бум-Ялагчтай тохирчихсон, урьдчилгаа авсан гэх мэтээр хардана. Нэг төгрөг ч өгсөн бай О.Бум-Ялагчид нэг сая төгрөг өгсөн гээд хэвлэлээр гарна биз дээ. Тэгэхээр мөнгө аваагүй гэсэн үг.

-Таны дээр тайлбарлаж байгаа үзлээс хүнийг тахин шүтээд зүгээр л тэжээх тухай харагдаж байна. Тэр мөнгийг хэрхэн хаанаас гэдэг тухай огт дурдсангүй?

-Монголын төр тэртээ тэргүй мафижсан байна гэдгийг гадны судлаачид дүгнэсэн. Яагаад гадны мафийн сүлжээ Монгол Улсад орж ирэхгүй байна вэ гэхээр Монголын төр өөрөө мафи болсон учраас боломжгүй юм гэдгийг тал талаас хэлсэн. Тэгэхээр хоёр эдийн засагтай болж татварын бодлогоо өөрчлөөд хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэг байна. Монгол Улсад 28 сан хэрэг алга, “Ядуурлын эсрэг сан” гээд ганцхан сантай байя. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль дүрэм зөрчиж байгаа бүх торгуулийг хуримтлуулъя. Замын цагдаа нь 10 мянган төгрөгөөр торгоход “Ядуурлын эсрэг сан”-д орно, алтны компанийг 10 мянган ам.доллароор торгоход мөн “Ядуурлын эсрэг сан”-д адилхан орно.

Хүн ард нь эрүүл байж ажил хөдөлмөр эрхлэнэ, аливаа зүйлийг сурч байж түүнийгээ хийх учраас иргэдээ сургах, эрүүл байлгах нь чухал. Энэ сан нь Монгол Улсын бүх сум хороонд байгаад орон нутаг тус бүрээс санг тэргүүлдэг нэг хүн байна гэхээр 448 хүн улиралд нэг цуглаад сангийн мөнгөө ямар бүтээн байгуулалтад зарцуулах, юунд өгөхөө шийддэг байна. Бидний тооцож үзсэнээр ойролцоогоор энэ санд хоёр тэрбум ам.доллар цуглах боломжтой. Энэ мөнгөө Төрийнхөө банканд тодорхой хүүтэй байршуулна. Энэ мөнгөө эхлээд ядуурлынхаа эсрэг үйл ажиллагаанд зарцуулж таарна.

Хамгийн наад зах нь ногоон төсөл хэрэгжүүлэхэд ажлын байр нэмэгдэнэ. Сум, хороо тус бүрээс сан хариуцсан хүн байна гэхээр 448 хүн байх нь. Энэ хүмүүс хуралдаад сангийн мөнгийг ямар бүтээн байгуулалт, чухам юунд зарцуулах вэ гэдгээ ярих ёстой. Гэхдээ төр засгийн зүгээс 20 орчим хүн, сан хариуцсан төлөөллөөс 40 орчим гээд 60 гаруй хүнтэй Бага хурал байгуулаад татварынхаа бодлогоо шинэчлээд явах цаг нь болсон. Үүн дээр улс төрийн намуудын үзэл бодлын уралдаан явах ёстой. Манай намын хувьд математик загвар гаргаад саналаа хэлж байна. Төрийн албанд ороод долоон байшинтай болсон гэх мэдээлэл явж байдаг. Ийм нөхцөлд та уучлаарай, гээд байшинг хураагаад санд өгдөг тийм тогтолцоо юм. Төрийн өндөр алба хаагч авлига авсан бол түүнийг нь хураагаад санд оруулах юм. Тодотгож хэлбэл, баячуудынхаа хууль бус зүйлийг хураан авч хариуцлага тооцох хууль эрх зүйн зохицуулалт юм. Тэгэхээр хууль ч чанга, хуулиа зөрчих байдал ч цөөрнө. Татварын бодлогоо өөрчлөхдөө баячуудад өндөр тавих хэрэгтэй. Өдөртөө 300 вагон хүдэр гаргаж байгаа нөхрөөс өндөр татвар авна, гэхдээ төр бүхий л эрхийг нь тэдэнд өгчих юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.236) 2023 оны 04 сарын 30

Өртэй юм биш үүү өрөө өгөөч дээ

0  |  0
ХУЦ(64.119.25.49) 2023 оны 04 сарын 30

ДАЛД ОР ШОГ ГАРАА

0  |  0
Hi(176.166.205.186) 2023 оны 04 сарын 30

Намууд нэртэй нөхдүүд та нар сонгууль дөхөхөөр ичээнээсээ гарч байгаа амьтан шиг байцгаах юм. Өдөр бүр улс орны хөгжлийн талаар ярилцаж зөвлөлдөж байж ард түмэндээ танигдаж байж саарал ордонд виз авна ш тээ.

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 04 сарын 30

30 jil soliorch yavaa songuuly boloxoor l xutsaad garaad irne

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 04 сарын 30

30 jil soliorch yavaa songuuly boloxoor l xutsaad garaad irne

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 04 сарын 30

30 jil soliorch yavaa songuuly boloxoor l xutsaad garaad irne

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 04 сарын 30

30 jil soliorch yavaa songuuly boloxoor l xutsaad garaad irne

0  |  0
Зсс(76.105.223.57) 2023 оны 04 сарын 29

Хамгийн гол мафийн загалмайлсан гөлөг Хүзүүгүй, Ми овогт гэх мэт луйварчидыг барьж шүүхгүйгээр шүүр ажиллагаа үр дүнгүй болно.

0  |  0
Зочин(122.201.31.218) 2023 оны 04 сарын 28

бумба ялагч шудрага зоригтой хүн юм байна гэж бодсон шүү.

0  |  0
Ьлз(202.126.89.52) 2023 оны 04 сарын 29

Юу хииж бүтээвэн энэ нөхөр,нэг л их улс төжсөн хүн,сүүлдээ аргаа бараад бгс долоохоор шииджээ хөөрхии

1  |  0
Ьлл(202.126.89.52) 2023 оны 04 сарын 29

Долдой хог вэ,

1  |  0
цаг дууслаа(192.82.65.180) 2023 оны 04 сарын 28

Дотороо бүх хүнийг, бүгдийг хайрладаг нэгэн юм байна. тиймээс зовж зүдэрсэн бүгдэд халамж тараах чинь зөв шүү. Бид ижил гараанаас гардаггүй. Зарим нь муу эцэг эхтэй эсвэл бүр харгис эцэг эхтэй, эсвэл өнчин байдаг. Гэвч манай ”авилгалын дээд шатанд” явж байгаа манай төр тан шиг хүнийг гаргахгүйн төлөө хэвлэл мэдээлэлээр хүртэл гүтгэх юм байна. Тиймээс намын ажлаа орхиж, модоо л тарь. Улс орон одоо яасан ч яахав. одоо ирэх 4 жилд байгалийн гамшиг улам ихдэж, 4 жилийн дараа хүн амын олонхи нь үхнэ. Чөтгөрүүд ил гарч ирж, муу юм хийсэн хүн бүрийг авч явна.

0  |  0
зочин(103.26.194.91) 2023 оны 05 сарын 03

ЖАГСААЛТААР ОРХ САНААРХАЛТАЙ. ЧИ ГОРЬД ЧАМААР УЛС ТӨР ЯАХ ЮМ

0  |  1
АРСЕНI(66.181.189.207) 2023 оны 04 сарын 29

БУМ-ЯЛАГЧ НАМ-ПЯЛДАГЧ БОЛЖЭЭ.

1  |  0
09(66.181.180.168) 2023 оны 04 сарын 28

Хол очиж гуц. Хошного битгий долоож бай.

1  |  0
Top