Detox Mongolia I “PHINIC Монголд” худалдаа Шангри-Ла Моллд эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Вьетнамын DUCTIN групп, PHINIC брэндийн эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний албан ёсны гэрээт борлуулагч, Монгол дахь онцгой эрхэт дистрибьютор “УНДРАЛБУД” ХХК, DETOX MONGOLIA-гийн хамт олон 2023 оны 4 сарын 10-13-ны өдрүүдэд “Шангри-Ла Молл”-д  “PHINIC брэнд МОНГОЛД” үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж, Монголын хэрэглэгчдэдээ 100 хувь ургамлын орц, найрлагатай, эрүүл мэнд, гоо сайхны экологийн гаралтай бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Үзэсгэлэн, худалдааны нээлтийн ёслол өчигдөр (2023.04.11) болж, "Detox Mongolia"-гийн хэрэглэгч, жүжигчин Т.Бархүү нээлтийн өдөрлөгт уригдан оролцон, хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй нэг өдрийг өнгөрүүллээ. 
 



Хүн бүр химийн гаралтай бүтээгдэхүүн, хүнс, өргөн хэрэглээний бараанаас татгалзаж, байгалийн гаралтай бүхнийг өдөр тутмын хэрэглээ, эрүүл мэнддээ зориулдаг болсон энэ үед Phinic брэндийн шинжлэх ухаан, судалгаан дээр үндэслэн бүтээсэн ургамлын гаралтай бүх бүтээгдэхүүн таны хэрэгцээ, хүсэл, шаардлагад нийцэх нь гарцаагүй. 

Та бүхэн PHINIC брэндийн бараа, бүтээгдэхүүн, тэдгээрийг Монголын хэрэглэгчдэд хүргэж байгаа үйл ажиллагааг DETOX MONGOLIA нэрээр илүү сайн мэддэг болсон гэдэгт эргэлзэхгүй байна. 

"ДЕТОКС МОНГОЛИА"-гийн хамт оло өнгөрсөн долоо хоногт 3, 4-р хорооолол дахь "Билэг" их дэлгүүрт гурав дахь салбараа нээсэн бол өнөөдөр ийнхүү хэрэглэгчдэдээ улам ойртон, ШАНГРИ-ЛА МОЛЛ-д дөрвөн өдрийн ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДААГ зохион байгуулж эхлээд байна. 

2023.04.10-13-ныг буюу пүрэв гаригийг дуусталх хугацаанд үзэсгэлэн, худалдааг зорин ирсэн үйлчлүүлэгчид Монголын үйлчлүүлэгчдэд зориулан нийлүүлж буй дэвшилтэт технологи, 100% байгалийн гаралтай орц, найрлагыг хослуулсан эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, зөвлөгөө, мэдээлэл авч, хөнгөлөлттэй, урамшуулалтай, бэлэгтэй худалдаанд хамрагдана. Түүнчлэн,
 

  • Худалдан авалт хийсэн хүн бүрт гарын бэлэгтэй
  • Хөнгөлөлт, урамшуулалд хамрагдана
  • 400,000₮-өөс дээш худалдан авалтад хөнгөлөлтийн “Алтан карт" бэлэглэнэ
  • Биеийн бүтцийн аппаратад үнэ төлбөргүй хамрагдаж, 10 чухал үзүүлэлтээ мэдэж авна
  • Хоолны дэглэм, бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм. 


“УНДРАЛБУД” ХХК, DETOX MONGOLIA-ГИЙН ТУХАЙ
 

“Ундралбуд” ХХК нь худалдаа, аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2022 оноос эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Вьетнамын Ductin групптэй Олон улсын худалдаа, борлуулалтын чиглэлээр хамтран ажиллаж байна.

2022.05.06-нд тус брэндийн бүтээгдэхүүнийг олон улсад борлуулах эрхтэй, Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч, Онцгой эрхэт дистрибьютор болж, албан ёсны Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Олон улсын худалдааны гэрээний хүрээнд Ductin групп, Phinic, Mishafuta Ance Cosmestic брэндийн 100% ургамлын гаралтай, дэвшилтэт технологи, байгалийн орц, найрлагыг хослуулсан эрүүл мэнд, гоо сайхны 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүнийг онцгой эрхтэйгээр борлуулж байна. Зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг Японы эрдэмтдийн судалгаа, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн ба Азийн орнуудад өргөнөөр хэрэглэгддэг.

2023 оны нэгдүгээр сард “Ундралбуд” ХХК, Detox Mongolia салбар нь DUC TIN группийн Олон улсын бусад орон дахь дистрибьютор компаниудыг үйл ажиллагаа, борлуулалтаараа тэргүүлэн, “Platinum distribution” буюу "Шилдэг харилцагч орон"-оор шалгарч, АЛТАН цом хүртэж байв.

Бүх бүтээгдэхүүн FDA баталгаажсан

FDA гэдэг нь Food Drug Administration гэсэн үгний товчлол бөгөөд АНУ-д төвтэй хүн, мал эмнэлгийн эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий Олон улсын байгууллага юм. Тус байгууллагаас хүнсний аюулгүй байдал, гоо сайхан, ургамлын гаралтай хоол хүнс, нэмэлт тэжээл, жороор олгодог эм, вакцин, био эм, цус сэлбэх, эмнэлгийн хэрэгсэл гээд олон төрлийн үйлчилгээтэй эрүүл мэндийн болон нэмэлт бүтээгдэхүүнийг хянан баталгаажуулж, бусад орон руу экспорт хийхийг зөвшөөрч, сертификат олгодог. FDA баталгаажсанаар Олон улсын түвшинд баталгаатай, үр дүнтэй, хүний биед хор нөлөө үзүүлэхгүй гэсэн нотолгоо болдог. Duc Tin групп, Phinic, Mishafuta брэндийн эрүүл мэнд, гоо сайхны нэмэлт бүтээгдэхүүнүүд нь бүгд FDA баталгаажсан тохиолдолд хэрэглэгчдийн гарт хүрдэг хатуу дүрэмтэй.

GMP (Good manufacturing practice) баталгаажсан

GMP буюу Good manufacturing practice нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гаргасан Олон улсын стандарт юм. GMP буюу Үйлдвэрлэлийн зохистой дадал гэдэг нь үйлдвэрлэлийн бүх үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагаа, стандарт, чанарыг хянасан Олон улсын баталгаажилт болж өгдөг. Энэхүү шаардлагыг Duc Tin групп, Phinic, Mishafuta брэндийн эрүүл мэнд, гоо сайхны нэмэлт бүтээгдэхүүнүүд хангаж, баталгаажсан.

“Органик стандартын гэрчилгээ”-гээр баталгаажсан

USDA (United States Department of Agriculture) буюу АНУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн судалгааны алба нь олон улс болон АНУ-д худалдаалагдаж буй бүтээгдэхүүний дүрэм, стандартыг тогтоодог холбооны агентлаг юм. Байгальд ээлтэй тариалалтыг баримталсан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн байх, химийн болон өсөлтийн гормон, ашиглаагүй байх зэрэг хатуу шаардлага хангасан бүтээгдэхүүнд USDA-гаас “Organic Certification” буюу “Органик стандартын гэрчилгээ” олгодог бөгөөд агентлагийн логог ашиглах эрхийг багадаа 95%-ийн органик найрлагатай бүтээгдэхүүнд олгодог.

Хүний хэрэгцээнд нийцсэн нэмэлт бүтээгдэхүүн

Вьетнамын хүнсний албанаас албан ёсны эрхтэйгээр борлуулж буй Duc Tin Group, Phinic, Mishafuta-гийн бүх бүтээгдэхүүнд “Хүнс, эрүүл мэндийн аюулгүй байдлын шаардлага хангасан, хүний хэрэгцээнд нийцсэн нэмэлт бүтээгдэхүүн” болохыг баталгаажуулж, зах зээлд чөлөөтэй худалдан борлуулах гэрчилгээ олгосон. Хүний биед сөрөг нөлөөгүй нь Сертификатаар баталгаажсан.
 

МОНГОЛ УЛСАД ХУДАЛДАН, БОРЛУУЛЖ БУЙ
ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
 

  • DETOX - Эрүүлжүүлж, жин хасах эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн
  • NASHI DIET - Эрүүлжүүлж, жин хасах эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн
  • GREEN DIET - Эрүүлжүүлж, жин хасах эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн
  • BODY SLINE - Эрүүлжүүлж, жин хасах эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн
  • Халуун тос - Хэвлий, гуя, гэдэс, гарын илүүдэл өөх арилгах бүтээгдэхүүн
  • MISHAFUTA - Батганы эсрэг эмчилгээний бүтээгдэхүүн
  • LOFUKО - Гоо сайхны бүтээгдэхүүн
  • NANO CADISO - Ходоодны салст бүрхэвчийг хамгаалах бүтээгдэхүүн
  • STORMAGEL - Ходоодны хүчиллэг бууруулах бүтээгдэхүүн
  • ТУРМЕРИК - Ходоодны шархны эрсдлийг бууруулах бүтээгдэхүүн
  • AKANG – Шүд, амны хөндийн өвчлөл, буйлны үрэвслийн эсрэг бүтээгдэхүүн
  • FUTOSHI – Хамрын хөндийн үрэвсэл, өвчлөлийн эсрэг бүтээгдэхүүн
  • HISAKO – Үс, хуйхны арчилгаа, ургалтыг дэмжих эмчилгээний шампунь
  • MISHANI – Арьс, гоо сайхны зориулалт бүхий уудаг коллаген
  • MISHAFUTA – Толбо, үрчлээ, эмзэгшлийг бууруулах гоо сайхны бүтээгдэхүүн
  • MISAHAFUTA – Арьс тайвшруулж, эрүүлжүүлэх маск
     


Утас: 88161300, 88661300, 88146067

Фэйсбүүк хаяг: Detox Mongolia

Дэлгүүрүүдийн хаяг:
 

  • УИД-ийн баруун талд "Алтай" центр, 1 давхар
  • Зайсан, Будда Виста, 1 давхар
  • 3-р хороолол "Билэг" их дэлгүүр, 1 давхар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top