Монголын балетын үндэсний V уралдаан эхэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

Гавьяат жүжигчин, нэрт балетчин Д.Алтанхуягийн тэргүүлдэг “Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан зохион байгуулж ирсэн Балетын үндэсний V уралдаан эхэллээ. 

Дөрөвдүгээр сарын 4, 5-ны мягмар, лхагва гарагт Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт болох уг уралдаанд  6-18 насны сурагчид хийгээд залуу бүжигчид Сонгодог балетын багийн болон Гоцлол бүжгийн төрлөөр өрсөлдөж байна.

 

 

Балетын үндэсний уралдаанд нийт 34 багийн 375 оролцогч авьяас сорин өрсөлдөх бөгөөд Улаанбаатар хотоос гадна Төв, Дархан-Уул, Орхон, Увс, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ аймгийн оролцогчид зорин ирсэн нь уралдааныг илүү өргөн цар хүрээтэй болгож байна. 

Энэ жилийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, балетмейстер Б.Сэргэлэн, Монгол Улсын  Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлох жүжигчин Б.Саруул нар шинээр нэмэгдэн ажиллаж байгаа ажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top