Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно

2023 оны 03 сарын 25

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day”  өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ Сэргэлт-Шинэ Мянган” сэдвээр илтгэл тавилаа.

Интернэт, техник, технологийн дэвшлүүдтэй хамт өсөж, торнисон учраас өнөөгийн оюутнууд буюу Gen Z, шинэ үеийн залуучуудын гол онцлог нь хүлээлтэд нийцэхгүй тохиолдолд дүгнэлт, шийдвэрийг маш хурдан гаргахаас гадна бизнес, брэндүүд, аливаа зүйлд өөрөө үнэнч байхаас илүү өөрт нь үнэнч байгаасай гэж хүсдэг тэмүүлэл өндөртэй болохыг олон судалгаа нотолсон байдаг.

Тиймээс манай улсын тухайд ч оюутны хөгжил гэдэг ойлголт төрийн бодлого, сургалтын агуулга, сургуулийн орчин гээд бүх талд цогцоороо хөгжих шаардлагатай. Тэр дундаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд ойрын жилүүдэд 39 мянган инженер шаардлагатай байгааг Ерөнхий сайд илтгэлдээ дурдсан. Мөн тэрбээр “1980 онд төрсөн залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно” гэв. 

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр оюутнуудаас тавьсан асуудал бүртэй холбоотой Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч,  заримыг нь газар дээр нь шийдвэрлэв. Тухайлбал, төрийн 67 байгууллагын 747 үйлчилгээг нэг дор нэгтгээд байгаа “Е Mongolia” цонхонд “E student” цэсийг нэмж холбох байдлаар оюутнууд боловсрол, эрүүл мэнд, иргэний бүртгэл зэрэг төрийн бүх цахим үйлчилгээг гар утсаараа авах боломж тун удахгүй бүрдэнэ гэсэн юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас УИХ-д өргөн барьсан, хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаа Боловсролын багц хуулийн шинэчлэлээр олон асуудал шийдэгдэнэ гэдгийг хэлээд улсын шалгалтын үеэр их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулахыг төрийн өмчит зургаан сургуулийн захирлуудад уулзалтын үеэр үүрэг болгосон юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн даатгалгүй оюутнуудыг нэг удаа эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах боломжтой гэдгээ энэ үеэр мэдэгдэв. Мөн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг дээрх уулзалтын үеэр албан ёсоор зарласан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оролцох шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Ерөнхий сайдын тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг өнөө жил нэмэгдүүлж, дотоодын их дээд сургуулийн 2-3-р курсийн 50 оюутанд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Гадаадад суралцах магистр, докторын 50 хүртэл оюутанд төлбөрийг нь бүрэн хариуцна. Мөн Боловсролын зээлийн сангийн шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зээл олгодог байсан бол Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг энэ удаа буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдоно.Орон даяар эхлүүлсэн уг тэтгэлэгт хөтөлбөрийг ирэх зургаадугаар сарын 02-ны өдрийг хүртэл зарласан бөгөөд нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриаллаа.

Ч.ЗОТОЛ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.222) 2023 оны 03 сарын 26

Та Монгол улсад улс төрийн өндөр алба хашихын тулд худлаа хэлэх, худлаа диплом гаргаж үзүүлэх, тхцдлаа том амлалт гаргах, худлаа бодлого ярих, улс төрийг элхийн улс оронд 60- аас дээш насанд туршлагатай улс төрчид барьдаг байхад лувйараар авч улс орныг дорой туулахад хүргэж байгаа, юмны үнэ хадсан, арт түнийг иүгээ хэлэх эрхийг үгүй хийсэн зэргээс харвал юун улс төрийн алба хаах, шоронд байх ёстой хүн. Т Та Хуульзүйн дээд боловсролын пипломныхоо талаар суралцаж байсан баримтаа ил болгох нь зүйтэй. Та улс орныг улам доройтууллаа. Та нэг ажил сүртэй эхлээд хаяж, дараагийнхыг эхлэх жишгээр бидни

0  |  0
Хуцваа (31.164.60.105) 2023 оны 03 сарын 25

Olon um hutsaj ulihiin orond MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin offshort nuusan 40 terbum dolloriiig oruulaad ir...\nOiriinhoo ergen toirond baigaa MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdaas shorond ni hiij shudarga yos togtoo.\nDaraa ni hyyr nyyr ene Ter geh huts...\nChadahgyi bol zaigaa taviad zailaad og

1  |  0
Зочин(202.126.89.133) 2023 оны 03 сарын 25

Чаднаа. Амжилт хүсье.

0  |  0
zaluu(66.181.160.8) 2023 оны 03 сарын 25

EC aa 100

0  |  0
Иргэн(103.212.118.73) 2023 оны 03 сарын 25

Чиний эзэн чинь Сүг.Батболд биздээ . Тийм болохоор залуучууд бид чамайг дэмждэггүй

2  |  1
Top