Х.Нямбаатар: Оргон зугтаасан хэрэгт холбогдогсдын дансыг царцаана

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.03.22/ боллоо. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх "Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан хүмүүсийн хувийн төлбөр тооцоо хийж буй гадаад данс, мөн дотоодоос санхүүжилт авч байгаа дансыг нь хааж, царцаах чиглэлээр мөрдөх байгууллагуудтай хамтарч ажиллахаар боллоо.  АТГ-т шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг тасалдуулж байгаа 18 хүний нэр байгаа. Бусад мөрдөх байгууллагад харьяалагдаж байгаа нийлээд 100 гаруй хүнийг эрж хайх, нутагтаа авчирч мөрдөн шалгах үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайдаас өглөө" хэмээн тодотголоо.

Түүнчлэн "Өмнө нь мөрдөн байцаагчийн саналыг үндэслэж прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчин төгөлдөр бус болгож, гадаад улс орнуудын хилийн шалган нэвтрэх байгууллагууд руу хүргэх үүргийг өгсөн. Энэ ажил хийгдэж байна. Өнөөдөр нэмээд энэ хүмүүсийн санхүүжилттэй холбоотой, өөрсөдтэй нь хамаатай санхүүжилт, гадаадад ашиглагдаж байгаа данс, Монголоос мөнгө шилжүүлж авч байгаа, Монголд нээлгэсэн дансыг хаалгах үүрэг чиглэл болгож байна. Үүнийг хийхдээ мөрдөгчийн саналыг үндэслэж, прокурорын байгууллагатай хамтарч холбогдох банк санхүүгийн байгууллагуудад тогтоолыг үндэслэж хийхээр төлөвлөсөн" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ(150.129.140.138) 2023 оны 03 сарын 23

Энэ нянг тэгнэ ингэнэ гээд чалчиш байх хооронд нөгөө хулгайч нар бүх аргаа олсон бгаашдээ олон нийтэд зарлахгүйгээр хийх ёстой ажлаа хий

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 03 сарын 23

duugai xuubel xii denduu ikh yaryj baubaa xob xooson yarikh yum

0  |  0
Хов хов(73.37.56.46) 2023 оны 03 сарын 23

Мөрдөгч прокурор нар чинь тийм ариухан амьтад мөн үү айн

0  |  0
Ард(192.82.83.88) 2023 оны 03 сарын 23

Хийх ажлаа өмнө нь ярьчихаар нөгөө хэд маань арга хэмжээ авчихна биздээ сайдаа.

1  |  0
зочин (202.9.47.22) 2023 оны 03 сарын 23

та нарыг зарлаж дуусаагүй байхад тэд нар аль эрт дансаа хоосолчихсон байгаа сайд гуай...

1  |  0
Би (192.82.89.102) 2023 оны 03 сарын 23

Аль хэдин өөрөөсчин өмнө мөнгөнийхээ учрыг олчихсрн

1  |  0
Top