ЖДҮХС I Хөнгөлөлттэй зээл хүссэн 655 ААН бүртгүүлжээ

2023 оны 03 сарын 15

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны хоёрдугаар сарын 09-өөс 2023 оны гуравдугаар сарын 10-ны 24:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа.

1. Төсөл хүлээн авах цахим системд нийт 655 аж ахуйн нэгжийн 96,694,187,219.00 төгрөгийн зээлийн хүсэлтийг баталгаажуулсан байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд 655 аж ахуйн нэгжийн 96,7 тэрбум төгрөгийн зээлийн хүссэнээс 64,3 хувь нь 100 хүртэл сая төгрөгийн зээл хүссэн байна.
 


2. ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу ирсэн хүсэлийн тоо салбараар.
 


3. Зээлийн хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжийн захирлын хүйсийн байдал:
 


4. Орон нутагт ирүүлсэн төслийн мэдээлэл:
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top