Стратегийн команд штабын сургууль хийнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сард “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэж ажлыг хангаж байна.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нийслэлийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнд “Ослын үеийн удирдлагын тогтолцоо, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top