Монгол Улсын эдийн засгийн өсөлт Азидаа тэргүүлсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна

2023 оны 03 сарын 01

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан айлчлалын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "БНСУ-тай Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг харилцан хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд, хөрөнгө оруулалт хийсэн бизнесийн байгууллагын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Өмнөд Солонгосын талтай тохиролцсон. Тус улсын талаас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэл дээр энэхүү гэрээгээр хамтарч ажиллах нь тодорхой болж байгаа.

Монгол Улсын тухайд гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчныг тодорхой болгох чиглэл дээр ихээр анхаарч байгаа. Яагаад гэвэл эдийн засгийн нөхцөл байдал дэлхий нийтээр амаргүй, хүнд цаг үеийг даван туулж байна.

Гэсэн хэдий ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2022 онд 4.8 хувьтай гарснаараа Азид тэргүүлсэн үзүүлэлт болсон. Эдийн засгийн өсөлт Азид тэргүүлээд эхлэхээр улс орнууд, хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулах сонирхол ихээхэн бий болдог. Монгол Улсын Засгийн газрын төсөөлж байгаагаар 2023 онд 6-аас дээш хувиар эдийн засгийн өсөлтийг бий болгох боломж бүрдэнэ гэж харж байгаа.

Хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулахдаа тавьдаг шаардлага бол эрх зүйн орчныг тодорхой болгооч ээ, аливаа хэлбэрийн маргаан үүсэхэд Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар шийдвэрлэж байгаа байдал нь хөрөнгө оруулалтад баталгаа биш байна. Тэгэхээр үүнийг илүү ойлгомжтой болгооч ээ гэдэг асуудлыг ярьдаг.

Тэгэхээр нэг талдаа эрх зүйн орчныг тодорхой болгоно. Нөгөө талдаа Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхол нь аливаа улсуудаас илүү БНСУ-ын хөрөнгө оруулагчид нэлээд өндөр хувьтай байдаг" гэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.25) 2023 оны 03 сарын 02

Түүхий нүүрс автомашинаар зөөсөн өрөвдмөөр тоогоо хүртэл гавьяа болгочих юмаа

0  |  0
Хараха(66.181.160.2) 2023 оны 03 сарын 02

Ра хх хх

0  |  0
З(66.181.190.13) 2023 оны 03 сарын 01

Залаад бай

0  |  0
зочин(122.201.22.33) 2023 оны 03 сарын 01

НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ӨӨР МОНГОЛД ӨСӨЛТ ГЭЖ ЮУ БАЙГАА ЮМ БЭ МАЛАА

0  |  0
(66.181.183.100) 2023 оны 03 сарын 01

0  |  0
Top