Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудтай золгов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 02 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудтай золгов

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.

Төрийн ордонд ахмад дайчин, төр, нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, зохиолч, яруу найрагч, малчин, цагдаагийн генерал, багш, барилгачин, эмч гээд 81-99 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.

Төрийн золголтод оролцсон ахмадууд

 

  1. Цэрэнгийн Чимэдцэрэн /Ахмад дайчин/
  2. Дашийн Бямбасүрэн /Ерөнхий сайд асан/
  3. Жигжидийн Гунгаадаш  /Алдарт эх/
  4. Тангадын Галсан /Зохиолч, яруу найрагч/
  5. Дамдингаагийн Чулуу /Малчин/
  6. Баастын Пүрэв /Хошууч генерал/
  7. Лосолын Цэрэннадмид /Багш/
  8. Дунхарын Түмэн /Барилгачин/
  9. Хайдавын Гэлэгжамц /Бөөрний эмч/

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2023 оны 02 сарын 28

mon saixan xaragdaj baunaa

2  |  0
Top