"Алтайн мянган жангарч" тууль хайлах арга хэмжээг ТВ8 телевиз ШУУД ДАМЖУУЛНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 12

"Алтайн мянган жангарч" тууль хайлах арга хэмжээ өнөөдөр /2023.02.12/ Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна.

"Туульсын хаан Жангар" ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 8-аас 11-дүгээр ангийн Монгол үндэсний хувцсаараа гоёсон 800 гаруй сурагч, аймаг сумдын 260 гаруй ардын авьяастнууд оролцож байна.

Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, туульчдыг бэлтгэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх, өв соёлоо хадгалан үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, нутгийн ондоошлыг илэрхийлсэн соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход чиглэж байгаа уг арга хэмжээний Ерөнхий найруулагчаар МУУГЗ, найруулагч Д.Баярбаатар ажиллаж байгаа юм.

"Алтайн мянган жангарч" тууль хайлах арга хэмжээг өнөөдөр орой 19.30 минутаас ТВ8 телевиз, ZINDAA.MN сайт шууд дамжуулан үзүүлнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шилээ(66.181.181.27) 2023 оны 02 сарын 12

Илүү зардал!

0  |  0
Top