ШУУД: Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгийг 1.039.000 хүүхдэд олгоно

2023 оны 01 сарын 18

Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газраас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байхаар болжээ. Энэ дагуу яг одоо мэдээлэл өгч байна.


Мэдээллийн эхэнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох гэхээс илүүтэйгээр Халамжийн хуульд өөрчлөлт орж шийдэгдсэн байдаг. Тиймээс 91 хувийг зөв тодорхойлж, үүнд хамрагдаж байгаа хүүхэд бүрд мөнгийг хүргэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд 91 хувь буюу 1.039.000 хүүхдэд хүүхдийн мөнгө олгох тооцоолол гарсан.

Хүүхдийн мөнгө 17 жилийн туршид олгогдож байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхэд хүүхдийн мөнгийг авахгүйгээр орхигдож байгаагүй. Тэр утгаараа 91 хувьд хамрагдаж байгаа 1.039.000 хүүхэд нэг бүрчлэн мөнгөө авна. Нэг ч сарын хоцрогдол, хохиролгүйгээр авна гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(202.9.47.49) 2023 оны 01 сарын 18

Яагаад 91 гээд ялгаад үлдсэннт яасан гэж..тэр хүүхдүүд юунд буруутай вээ. Огцроорой

2  |  0
zo(43.242.243.167) 2023 оны 01 сарын 18

энэ бол монгол хүүхэд болж төрснийхөө хувьд авч байгаа хүндэтгэлийн хуримтлалын мөнгө юм тиймээс бүх хүүхдэд өг. нүүрсний хажжд хэмнээд байгаа нь өчүүхэн зүйл

0  |  0
hurelsuh(202.21.109.34) 2023 оны 01 сарын 18

ed nariin songuuliin heregsel umuu haishaa um

0  |  0
Иргэн(150.129.142.140) 2023 оны 01 сарын 18

ХҮҮХДИЙН МӨНГӨ БОЛ ГЭР БҮЛИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГООС ХАМААРЧ ӨРХИЙГ ДЭМЖИХ ГЭСЭН МӨНГӨ БИШ ШҮҮ МОНГОЛ УЛСАД ТӨРСӨН ХҮҮХЭД БҮРТ ОЛГОГДОХ МӨНГӨ МОНГОЛЫН ЗАСГЫН ГАЗАР ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ ХЭВЭЭРЭЭ БОЛ БҮХ ХҮҮХДЭД ОЛГО ХЭРЭВ ОЛГОЖ ЧАДАХГҮЙ ГЭВЭЛ БҮХ ХҮҮХДЭД ОЛГОХОО ЗОГСОО ЯГ НАРИЙНДАА ТА НАР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН /Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно./ ГЭСЭН ЗААЛТЫГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙГААГАА ОЙЛГООРОЙ...

1  |  0
Top