Чөлөөт бөхийн анхдугаар ЛИГИЙН ТЭМЦЭЭН болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

Өсвөр, залуу бөхчүүдийн ур чадварыг ахиулах, дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд бэлдэх, клубүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий чөлөөт бөхийн анхдугаар лигийн тэмцээн маргааш (2023.01.13) нээлтээ хийх гэж байна.

Тэмцээн U17, U22 насны ангиллаар зохиогдох бөгөөд багууд нэгдүгээр сарын 14-нөөс гуравдугаар сарын 4-нийг дуусталх хугацаанд тойргоор барилдаж, шилдгүүдээ шалгаруулах юм.

U22 насны ангилалд өрсөлдөх багууд
 

1. “Алдар” спорт хороо

2. Спортын төв сургууль

3. 73-р сургууль

4. Сонгинохайрхан дүүрэг-MJ

5. Төв аймаг

6. Налайх дүүрэг, “Голомт” цогцолбор

7. “Төгс” дэвжээ

8. “Хасу-Мегастарс” клуб

9. “Тэх Мөнх” клуб

U17 насны ангилалд өрсөлдөх багууд
 

1. “Алдар” спорт хороо

2. Спортын төв сургууль

3. 73-р сургууль

4. Баянгол дүүрэг, “Аваргууд” академи

5. Төв аймаг

6. Налайх дүүрэг

7. “Төгс” дэвжээ

8. “Хасу-Мегастарс” клуб

9. “Тэх Мөнх” клуб

10. “Цаст тайга” клуб
 

Барилдаанууд цаашид баасан, бямба гараг бүр “Хилчин” спорт хорооны зааланд болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гайхагч(103.57.94.220) 2023 оны 01 сарын 13

Лигийн тэмцээн гэж юу байдаг юм бэ? Лиг гэдэг нь ямар янзтай юм байдаг юм болоо? Өмсгөл нь эмэгтэй хүний доод биеийн хувцастай ижил нэртэй юм шиг байсан. Тэгэхээр хувцасны тэмцээн гэж баймааргүй. Лиг гэдгийгээ нэг харуулаад өгөөч.

0  |  0
Зочин(192.82.84.11) 2023 оны 01 сарын 13

Бехийн лиг гэж юу байх вэ дээ, багийн спортод л байдаг систем ш дээ, бехийн баг ч гэж юу байх вэ хэдий баг гэж байгаач дэвжээн дээр ганцаараа л ерселдегчтэйгээ барилдана ш дээ, багийнх нь дэмжлэг узэгчдийн дэмжлэгээс ялгарах юмгуй

0  |  0
Top