ФОТО: "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээ

2023 оны 01 сарын 13

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулав. Хувийн хэвшил,  нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон хот, дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид их цэвэрлэгээнд оролцож, хуваарийн дагуу оноосон талбайн цас, мөсийг цэвэрлэлээ.

Нийслэлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг нэг албан хаагч стандартаараа өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой. Гэвч ажиллах хүн хүчний хүрэлцээ хомс зэргээс шалтгаалан одоогоор нэг үйлчлэгчид 13 мянган ам метр талбай ногддог. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжийг хамруулсан их цэвэрлэгээг зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top