Хувийн байгууллагад ажлаа даатгадаг ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

2023 оны 01 сарын 09

Нийслэлийн хэмжээнд 68 мянга орчим гэрэлтүүлгийн шон байдаг. Тэгвэл энэ байгууламжийг санаатайгаар эвдэн сүйтгэх цаашлаад жолооч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж яваагүй буюу хурд хэтрүүлэн гэрэлтүүлгийн шонг мөргөж өөрсдөө гэмтэх, амь насаа алдах тохиолдол олон бий. Үүний нэг жишээ, Одоогоос нэг жилийн өмнө Хан-Уул дүүргийн III хороо Таванбогд компанийн урд замд Приус 20 маркын автомашин замын хажуу талын гэрлийн шон мөргөж 33 настай эмэгтэй харамсалтайгаар амиа алдсан гашуун түүх бий. Мөн өнгөрөгч 2022 оны аравдугаар сарын 2-ны орой Приус 20 маркын автомашины жолооч урсгал сөрж гэрлийн шон мөргөн шатсан.

Тэгвэл саяхан Сонгино­хайрхан дүүргийн долоодугаар хороо буюу Баянхошууны гэрлэн дохиотой уулзварын ойролцоо нэгдүгээр сарын 1-ний шөнө суудлын гурван автомашин мөргөлдсөний улмаас нэг зорчигч гэмтэж, хоёр гэрэлтүүлгийн шон хугарч тогны утас 100 метр газарт унасан байна. Энэхүү нөхцөл байдал нь орчиндоо аюул тарьж мэдэхээр байсан тул үүнийг тодруулахаар УБЦТС ТӨХК-ийн захирал Р.Дагдантай холбогдоход “Манай байгууллага уг асуудлыг мэдэхгүй гэх хариултыг өгсөн юм. Ил задгай гэрлийн утаснаас үүдэн гарах хор хөнөөл их.

Тухайлбал, Одоогоос дөрвөн жилийн өмнө Сүхбаатар дүүрэгт байрлах эмийн сангийн үүдэнд гэрлийн утас ил унжсанаас болж цахилгааны холбоо үүсэж 10 настай хүү харамсалтайгаар амиа алдсан. Энэ мэтчилэн амь нас эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх нь нэн чухал асуудал. Гэтэл ил задгай хаягдсан тогны утсыг холбогдох байгууллагын удирд­лага нь мэдэхгүй хэмээн өөрөөсөө түлхэх нь зохисгүй мэт. Иймд ЭХЯ болон түүний салбар байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй ажилладаггүйн нэгэн тод илрэл энэ. Хотын Шуурхай удирдлагын зохицуулалтын төвийн 310005 дугаарт өнгөрөгч 2022 онд ил задгай тогны утас кабельтай холбоотой 19 зөрчил дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс үзэхэд цахилгааны утас цаг ямагт бидний амьд явах эрхэнд аюул зэхсээр байгааг үүгээр хэлье.

Ямартай ч тус гэрэлтүүлгийн шон унаж тогны утас газарт унаснаас гэрлэн дохио ажиллагаагүй болсон бөгөөд ойр орчимд түгжрэл үүсэж буйг жолооч нар хэлж байна. Мөн энэхүү осол гарснаас хойш хоёр хоногийн турш гэрлийн шон болон тогны утас газарт унаж ил байдалтай байгаа нь айдастай. Хавь ойроор хүн явах боломжгүй " Гэртээ орохын тулд хол тойрсон"  хэмээн иргэд ярьж байна. Ийн уг асуудлын мөрөөр мэргэжилтнүүд ирж нэгдүгээр сарын 4-5-ны өдөр гэрлийн шонг айлын хашаанд оруулж утсыг нь дээш сойн аюулгүй болгожээ. Тус хэсэгт өнгөрөгч оны арваннэгдүгээр сард хоёр ч удаа энэ төрлийн осол гарсан гэдгийг ойр хавийн оршин суугчид онцолсон юм. Үүнтэй холбогдуулан албаныхан дараах тайлбарыг өгч байна.

Г.Отгонтамир: Жанцангийн уулзвар  дээр өнгөрөгч онд 22 зам тээврийн осол гарсан

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Отгонтамир “Жижүүрийн шуурхай удирд­лагын хэлтэст өдөрт 230-260 зам тээврийн ослын дуудлага мэдээлэл бүрт­гэг­дэж байна. Ослын шалтгааныг судалж үзэхэд өгсүүр болон, уруу зам дээр гардаг. Цаашлаад замын хөдөлгөөнд оролцох явцдаа анхаарал нь сарних, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал ч тогтоогддог. Цагдаагийн байгууллагаас гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж эхэлсэн. Ингэх­­дээ хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70-80 зөрчлийг илрүүлж байна. Баянхошууны уулзварт нэгдүгээр сарын 1-ний шөнө суудлын гурван автомашин мөргөлдөж улмаар зорчигч гэм­тэж, гэрэлтүүлгийн шон цахил­гааны утас унасан. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөхгүй. Жанцангийн уулзварт өмнөх 2022 онд автомашин мөргөлдсөн осол 22 гарсан байдаг. Энэ хэсэг огцом уруу. Жолооч нар хурдаа тохируулдаггүй юм байна. Мөн том оврын машин жолоодлоггүй болох, согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан зэрэг шалтгаанаас осол гарсан байх жишээний. Ямартай ч цас их орсны улмаас зорчих хэсэгт гулгаа үүссэн байгаа. Тийм учраас нийт жолооч нар хурдаа тохируулж аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцох хэрэгтэй” хэмээн ярилаа.

Осол гаргасан жолооч эвдэж, сүйтгэсэн замын хайс, хашлага, гэрлийн шон, замын боржуур, гэрлэн дохио зэргээ шинэчилж, засварлах мөнгийг гаргах үүрэгтэй ч, бодитоор хэрэгжихгүй тохиолдол олон байдаг байна. Жолооч буруутай үйлдлээсээ дээрх зүйлсийг сүйтгэсэн бол тухайн хохирлыг барагдуулахын зэрэгцээ Зөрчлийн тухай хуульд зааснаар 100-1.5 сая хүртэлх төгрөгөөр торгон жолоочийн онооноос тавыг хасдаг аж. Өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 72 шон дайрагдсаны 52 эзэн холбогдогчийг тогтоожээ. Тус дүүргийн тухайд 4800 гаруй гэрэлтүүлэг 2800 шон байдаг байна. Харин он гарсаар Сон­гино­хайрхан дүүргийн хэм­жээнд гэрэлтүүлгийн шон мөр­гөсөн осол тав бүртгэгджээ. Тус дүүргийн гудамж талбай за­мын гэрэлтүүлгийг “Филипс гэрэл­түүлэг” компани хариуцдаг юм.

Нэг гэрлийн шон 1-2.7 сая төгрөгийн үнэтэй байдаг гэв

Тэрбээр Монголын гэрэл­түүлгийн холбооны захирал А.Ганхуяг тухайн ослын талаар ийн ярилаа. “Гурван автомашин мөргөлдөж шон унагаасан. Азаар хүний амь нас эрсдээгүй. Тус гэрэлтүүлгийн шонг мөргөсөн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж хохирлын хэмжээ зэргийг тогтооно. Ямартай ч уна­сан гэрлийн шонг түр хуга­цаанд аюулгүй болгож тогтоо­сон. Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж буй гэрлийн шон 1-2.7 сая төгрөг, гэрэл нь вт-аас хамааран 300-400 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Тухайн ослын буруутан нь даат­­­галтай бол хохирлыг гаргуулах байх” гэв.

Сард 5-7 гэрлийн шон дайрагддаг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Ямартай ч гэрлийн шон хайлс, хашлага мөргөх жолооч нар цөөнгүй бөгөөд энэ тохиолдол өдөр болгон гар­даг аж. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн шон жолооч нарын бай болж байгааг ташрамд онцолмоор. Цаашлаад ил задгай унжсан тогны утас хэзээ мөдгүй аюул зэхэж сууна. Иймд энэ төрлийн осол гарсан бол даруй эрсдэлийг арилгаж иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал гэдгийг хаа хаанаа анхаарах болж. Хэн нэгний нийгэмд учруулсан буруутай үйлдлээс болж бусад нь эрүүл мэнд амь насаараа хохирох учиргүй билээ. Аюул биднийг үргэлж отож байдаг гэхэд хилсдэхгүй.

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.146) 2023 оны 01 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

зочин(192.82.71.66) 2023 оны 01 сарын 09

Б.Оюунжаргал танаа: Эрчим хүчний салбарын болоод нийтийн эзэмшлийн шугам сүлжээний зааг хязгаар, зураг схем мэдэхгүй, судлаж үзээгүй байж сайтад мэдээ оруулсан нэр хүлээж материал ноороглохоо болиорой. \n

0  |  0
Top