Д.Мөнх-Эрдэнийг нэг сар хорих шийдвэр гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ Гадаад харилцааны яаманд нэвтрэхийг завдаж, төрийн тусгай алба хаагчийн биед халдсан, тус яамны төрийн нарийн бичгийн Н.Анхбаярыг заналхийлсэн гэх гомдол цагдаагийн байгууллагад ирүүлсэн байдаг.

Улмаар түүнийг сэжигтнээр тооцож, өнгөрөгч баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр саатуулаад байсан юм. Тэгвэл прокуророос Д.Мөнх-Эрдэнийг нэг сарын хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцээд, Д.Мөнх-Эрдэнийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.119) 2025 оны 03 сарын 13

Ард түмний эрх ашгийг уландаа дэвсэлж үндэслэлгүйгээр баяжигчид, хулгайч луйварчин авилгач нарынхаа толгойг илээд өнгөрөөдөг атлаа үнэнг шууд ил цагаан хэлдэг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй нэгэнг хорьдог шүүх засаглал байна гэдэг эмгэнэл. 3 хан сая иргэнээ аятайхан амьдруулж чадаагүй мөртлөө өөрсдөө тансаг хаус, үнэтэй машин хөлөглөн стейк хэрчин дарс шимж тансаглаж байгаа төрийн түшмэдүүд ич, хүйтэн гэртээ идэх хоолгүй, түлэх түлээгүй, хоосон ходоодтой жаалуудыг хар… үнэн гэдэг Монголд байна уу?

1  |  0
Зочин(202.9.40.95) 2025 оны 03 сарын 13

Зүй нь энэ хүнийг мөрдөнд биш, галзуугийн эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй.

1  |  0
Zochin(192.82.72.130) 2025 оны 03 сарын 13

Daagnaas unaj uhehguie daanch denduu baisiimaa Shar hadruu daraa ni yavuul taarsan hun bolgonoo eldveer helj doromjlool aria denduu bsiimss huuli uilchleh l estoi.

2  |  0
Өнхбаяр(192.82.69.69) 2025 оны 03 сарын 13

Прокурор иргэн хүнийг хонзогнох байдлаар хоиулдаг нь угаасаа ёс бус. Дээр нь шүүх мэдрэмжтэй ажиллаж чадахгүй байгаагаас шүүхийн нэр хүндийг жорлонгийн баасанд живүүлсээр байгаа. Порокурор, шүүгчийн нэрийг ил зарлах, шүүхийн шийдвэрийг нийтлэхийг шаардая.

2  |  2
(172.56.153.100) 2025 оны 03 сарын 13

Шоронд хорьж байгаад алах нь л дээ новшнууд

2  |  2
(172.56.153.100) 2025 оны 03 сарын 13

Sullaa sulla

2  |  1
7(66.181.160.117) 2025 оны 03 сарын 13

Baga bna hemh nudeh baisiin balai shahuu novsh bna lee

3  |  2
Зочин(192.82.87.211) 2025 оны 03 сарын 13

Сүртэй юм.

2  |  2
Төр(202.9.40.192) 2025 оны 03 сарын 13

Давраад далдагнаад байсийн жаахан хүмүүжиг ээ

7  |  3
(139.5.217.253) 2025 оны 03 сарын 13

munkh erdene gedeg hujaa

4  |  3
Close menu