“Тавантолгой Транс”-ын Гүйцэтгэх захирал Д.Дагвадоржийг ЦАГДАН ХОРИЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Д.Дагвадорж, “МБМ транс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, эмэгтэй Ши Шао Хуа нарыг яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт өдөр хүлээн авчээ.

Энэ саналыг шүүх хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан /Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, байгаа бол яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана/ гэснийг үндэслэн Д.Дагвадорж, Г.Мөнхдөл , Ши Шао Хуа нарыг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33,тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1,624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд,

Г.Мөнхдөлийг 1,242 том оврын ачааны автомашиныг 4,433 удаагийн давтамжтай “Гашуунсухайт” ын хилийн боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд,

Ши Шао Хуаг 185 том оврын ачааны автомашиныг 482 удаагийн давтамжтай Гашуунсухайтын боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Учир нь яллагдагч нарын холбогдсон гэмт хэрэг нь нийгэмд эдийн засгийн хувьд аюултай байгаагаас гадна яллагдагч нар хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг өөрчлөх, устгах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэж шүүх шийдвэрээ гаргалаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зардхаан(192.82.77.54) 2022 оны 12 сарын 20

бишээ! энэ нөхөр бол ажнай хэмээх хочит д.батэрдэнийн холбогдоно. сая тонн нүүрсний хулгайч.

0  |  0
Зочин(192.82.74.153) 2022 оны 12 сарын 20

Энэ нөгөө Аюурсайханы ЧД дүүргийн МАН -ын тэргүүлэгч Давгадорж жинкэнэ хамаг юмыг нь хийдэг гар мөн болуу? Гэмгүй гөлийсөн цариатай Багабандийн суганы үс бсах Аюурсайхан бол чимээгүй дайсан зөндөө заваан юм хийж бгаа

0  |  0
zochin(122.201.22.92) 2022 оны 12 сарын 20

, neg bayarkhuu , manlai uyach maazraad peediigeed baidag , khugshin khulgaich baijee , khulgain munguuruu mori shaagaad , jenkogoosoo uyachiin tsol awaad l , pizda gej

0  |  0
нэгдэл(192.82.77.54) 2022 оны 12 сарын 20

танай мандахбаярын удахгүй цааш нь хийнэ. бүү яар.хүний мууд битгий дурлаж бай. өөрт чинь тэр явдал удахгүй .

0  |  0
Top