ЧУУЛГАН: Б.Пүрэвдорж гишүүн нүүрсний хулгайн схемийг задлав

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр яаралтай горимоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулж ирж байгаагаа тодотгоод Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгийг танилцуулав. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: 

 

-Өнөөдрийн МАН долоон жил төр барьсан. Үнэмлэхүй олонх байсан. Бүх шатанд төр барьж, хууль хяналтын байгууллагыг атгаж байгаа. Гэтэл өнөөдөр ЖДҮ концесс, Хөгжлийн банк, нүүрсний асуудал дээр бид ариухан, сөрөг хүчин муухай гэж ярих юм. Ардчилсан намынхан гудамжинд байгаа шүү дээ. Тэднийг шалгаад, шилийг нь харахгүй яасан юм бэ. Зөндөө шалгасан юу ч гараагүй биз дээ. Хоёр жилийн турш би нүүрсний хулгай, Гашуунсухайтыг ярьсан. Яагаад АТГ энэн дээр хяналт тавиагүй юм бэ. Тэнд хяналт тавиагүй, хилийн цэрэг, тагнуулын газарт хариуцлага тооц, бүрдүүлэлт хяналт тавиагүй гаалийн даргадаа хариуцлага тооц, би хоёр удаа цагдаад мэдүүлэг өгсөн. Энэ мэдээллийн мөрөөр ажиллаагүй цагдаагийн даргадаа хариуцлага тооц. Мэргэжлийн хяналтын, хилийн хяналтын хилийн хяналтын албаны дарга, бөмбөлөг будилуулж авлига авдаг халдвартын эмч нар, татварын даргадаа хариуцлага тооц. Хамгийн эцэст нь 2016 онд С зөвшөөрлийг хилээр гардаг бүх машин авдаг зүгээр л цагаан цаас байсан юм. Үүнийг улиралд жолооч бүр 2 сая төгрөгийн авлига авдаг схем болгосон Авто тээврийн үндэсний төвийн даргадаа хариуцлага тооц. Та нар яагаад хариуцлага тооцохгүй, шоронд хийхгүй байгаа юм бэ.   

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.55) 2022 оны 12 сарын 21

Анх УИХ-ын гишүүн асан Л.Энхболд тодорхой ярьж байсныг МАН яагаад авч хэлэлцэж, шуурхай ажилласан бол өөр болох бсан. Б.Пүрэвдорж гишүүн 2 дахь удаа МАН-д зөв шаардлага тавьж байгааг дэмжиж байна.

0  |  0
Дэлхий (176.166.205.186) 2022 оны 12 сарын 20

Тэмцээд бай залуусаа. Уучлаарай даанч миний чадал тэнхээ хүрэхгүй юм. Тэмцэх аргаа сайжруулаарай. Гадаадын олон тэмцэл хөдөлгөөнөөс суралцаарай.

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 20

Ynen yalah tsag udahgvi bolj bna.

0  |  0
зочин(192.82.72.23) 2022 оны 12 сарын 19

Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ.Алт хийсэн ч сэгсэрнэ.МАН нэг бодлоор ИЛЖИГ АЖЭЭ

1  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 17

Naad tsahin ni hamgiin il 70 mashintai.Hotiin darga buh Sumya bazariig shalgaajee.Ulsaa tsever ariuhan bolgomoor bna.Enteheg uls vngvi shashuu olon jiliin umnuus bezinii vbildver barij uguh gereegee bielvvleh geed mash ih zovoj shanalj baihad.MANIIN BENZINII MAPUUD ODOO AJILGAAGAA ZOGSOOGOOJEE TONUULCHIDAA.

0  |  0
зочин(66.181.185.227) 2022 оны 12 сарын 16

Гишүүн асан Энхболдын ярьсан Хилийнхэн гаалийнханы хооронд зөрүүтэй 34 мянган машинийг шалгаач ээ Оюукаа

0  |  0
Eooh(86.111.138.249) 2022 оны 12 сарын 19

Ouyn erdene Nyambaatar nar eelj daraalalaar ni Hugjiliin bank ,JDU ,Erdenetiin hulgai (49%) ,Darhanii Hutuliin tsement uildber geed shalgaj unen zubiig ni olsoor irlee.Taniig Nuursnii hulgai gej yarij bsaniig chin ogtoos sanahgui bn.Nuursnii hulgain tuhai shugeliig anh \nL.Enkhbold gishuun bhdaa ilchilsen shdee.Odoo hudlaa bitgi poptood baildaa

1  |  1
Zochin(86.111.138.249) 2022 оны 12 сарын 16

”Ardchilsan nam” - n jiriin gishuud yun buruu bh be.AN iin tom tom gishud bugd hukgaichid shuu!Yagad ilruukeeguin gene uu! Huuli Shuuhed chin tanai namin gar huluud bgaazdee chi meddegui umu

1  |  0
Зочин(202.131.230.162) 2022 оны 12 сарын 19

Пүрэвдорж гишүүн нүүрсний хулгайн замыг маш сайн мэддэг юм байна. УИХ-д 2 удаа сонгогдсон хүн. Яагаад үүний хажуугаар нүд байла, чих дүлий байв.

2  |  1
mglhuu(91.167.184.196) 2022 оны 12 сарын 16

Ajnai Baterdene nuursnii hulgai ehluulsen hun.Jijig tavan tolgoin tom huvizaa ezemshigch neriin door nuurs zooh kompani baiguulan landaga Batzengeleer dargaluulan hulgaruudaar gar hol hiin tom tavan tolgoigoos husdag baisan.odoo arga ni ulam nariisaa biz dee. Ajnai Landaga nariig barij horin horongiig ni huraagaad l, ajil ehleh heregtei bn daa, yariad l bailgui

3  |  0
энэ үнэн(103.57.95.68) 2022 оны 12 сарын 16

ПҮРЭВДОЖ МАШ ЗӨВ ШААРДЛАГА МАН-Д ТАВЬЖ БАЙНА. ЭД НАРЫН ЯЧИХЭНД АЛТЧ, ЭЛС Ч ХИЙСЭН СЭГСЭРНЭДЭЭ ЧИМЭЭГҮЙ ДҮЛИЙ ГОДИЛУУД

1  |  3
Эгэл(66.181.161.32) 2022 оны 12 сарын 16

2 дахь удаагаа зөв ярьжээ. Үнэн байна.

1  |  2
Ha(139.5.217.9) 2022 оны 12 сарын 16

Mash zov yarih bn

3  |  1
Top