Ж.Ганбаатар: Нүүрсээ биржээр арилжаална

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2022.12.14) боллоо. Хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах бирж байгуулах асуудлыг шийдсэн байна.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Экспортод гаргаж буй нүүрсийг нээлттэй цахим арилжаагаар хийх журам баталсан байна. Энэ журмын гол агуулгыг багтаасан Биржийн тухай хууль  УИХ дээр явж байгаа. Хэрэгжих хугацаа долдугаар сарын 1-нээс эхэлнэ. Нүүрс, зэс, төмөр, гол металыг биржээр зарна. Тэгэхээр долдугаар сарын 1 хүртэл зөвхөн нүүрсийг энэ журмаар зарахаар төлөвлөж байна. Хамгийн гол ач холбогдол нь үнэ тодорхой болно. Хоёрдугаарт, нэг худалдан авагч 180 мянган тонн нүүрснээс дээш багц зарлахгүй.

"Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний 30 хувийг энэ биржээр зарна. Биржийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина" гэсэн мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.161.242.137) 2022 оны 12 сарын 14

Хурдлаачээ. Хэдэн залуус чинь хөлдөх нь байна шүү...

0  |  0
Top