ШӨХТГ-аас өнөөдөр хэд хэдэн асуудлаар мэдээлэл хүргэлээ. "Юнивишн" ХХК үнэ тарифаа нэмэгдүүлсэн эсэх асуудлаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Үнийн асуудлыг судалж байх явцад "Юнивишн" ХХК-ийн хэрэглэгчидтэй байгуулж буй гэрээ нь харилцан адилгүй үнэ төлбөртэй байна гэх асуудал гарсан. Ижил төрлийн багц дээр өөр дүнтэй гэрээ байгуулсан асуудал юм. Улаанбаатар хотын гэр хороололд суурь хураамж нь өөр, орон сууцны хороололд өөр байдаг гэх мэтийн асуудлууд байгаа. Энэ нь давамгай байдалтай аж ахуйн нэгж нэг ижил төрлийн барааг ялгавартай үнээр худалдан борлуулахыг хориглосон хуулийн заалт зөрчиж буй учраас Зөрчлийн хэрэг нээж байна. "Юнивишн" ХХК болон "Скаймедиа" компаниудад хугацаат албан даалгавар хүргүүлсэн" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
UNIVISION дуудлага өгөх гэж 2-4 цаг болдог. 77118811 руу залгаад үзээрээ. Дуудлага аваад 3-7 хоногийн дараа очно гэдэг. МОНОПОЛ болсон учир хэрэглэгчээ дуудлага өгөхөд тоодоггүй.