Олон улсын уралдаанд оролцох өсвөрийн төгөлдөр хуурчдыг бүртгэж эхлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

ОХУ-ын нийслэл Москва хотноо ирэх гуравдугаар сард зохион байгуулагдах Владимир Крайневын нэрэмжит Москвагийн Олон улсын V уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох өсвөрийн төгөлдөр хуурчдыг бүртгэж эхэлжээ.

Тус уралдаан нь зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа төгөлдөр хуурын тоглолтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч уралдаануудын нэг болжээ.

Уралдаан гурван насны ангиллаар явагдах аж. Үүнд:

 

  • Бага насны ангилал буюу 8-12 нас;

 

  • Дунд ангилал буюу 13-16 нас;

 

  • Ахлах насны ангилал буюу 17-22 нас.

 

Бүртгэлтэй холбоотой асуудлаар 8966 9005, 9005 9099 утсаар лавлаж болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top