Хүний эрхийг хангах Үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо

2022 оны 11 сарын 18

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны есдүгээр сард Хүний эрхийг хангах Үндэсний хороог байгуулсан. Тус хорооны анхдугаар хуралдааныг өчигдөр төрийн ордонд боллоо. Хүний эрхийг хангах Үндэсний хороо нь Засгийн газар, түүний харьяа байгууллагуудад хүний эрхийг хангах, хамгаалах талаас ажиллах юм.

Гүйцэтгэх засаглалын хүрээнд хүний эрхийг ханган ажиллахад идэвх, санаачилгатай ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа учраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хүний эрхийн талаарх үйл ажиллагааны төлөвлөгөөг 3 жилээр боловсруулан ажиллахаар болсон.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Анхдугаар хуралдаан өчигдөр /2022./ болж, хүний үндсэн эрхийн хүрээнд салбар бүрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгээр хүүхдийн сурч боловсрох эрх, хүний эрхэд суурилсан төсөвлөлт, цахим шилжилтийн хүрээн дэх хүний эрх, бизнес ба хүний эрх, соёлын эрх, бүх нийтийн эрүүл мэнд зэрэг нийгмийн салбар бүрээр нь хөндөн хэлэлцсэнээр онцлог юм.

Оролцогчид хүний хувийн мэдээллийг төрийн байгууллага цуглуулж, ашиглахдаа заавал зөвшөөрөл авдаг болсон, ердийн сургуульд сурч буй хүүхдүүдийн 93-95 хувь нь сурч боловсрох эрхээр хангагдаж байгаа, ирэх оны төсөв хэмнэлтийн тухай хууль дагуу боловсруулагдсан, бизнесийн орчин дахь хүний эрхийг хангах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж буй, эрт илрүүлгийн үзлэг оношилгоог эхлүүлсэн гээд сайшаалтай тал байгаа хэдий ч орхигдсон асуудлууд байгаа талаар зөвлөлдлөө.

Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх, цалин хөлсөөрөө амьдрах эрх, хувь хүний нууцад хамаарах дуу, дүрсний бичлэгийн зохицуулалт зэрэг цаашид заавал шийдвэрлэх ёстой асуудлууд хүлээгдэж байна.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүд өнөөгийн нөхцөл байдлын талаар ийнхүү хэлэлцсэнээр хүний эрхийг хүндэтгэн ажиллах, гүйцэтгэх эрх мэдлийн хэрэгжилтийг бодитоор хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход санаачилга гаргана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.87.227) 2022 оны 11 сарын 18

ФБ-р төрийн албан хаагч ялангуяа Улстөрчдийг зориудаар захиалгат СЭВЭЛТ хийж дарамталдгийг одоо нэг тийш нь болгохгүй бол хүний эрхийг зөрчиж байна. Үүнийг нь улс төрчид өөрсдөө зарим сайд нараас бүр засаг дотроос чинь хийгээд байна.Үүндээ МАН болоод хүний эрхийн комисс арга хэмжээ авахгүй бол яаж ч гүтгэж харлуулж нэр хүндийг массд унагах дарамт үзүүлдэг ӨШ ХОНЗОН авдаг арга технологи болоод удаж байна. Цаашид ч газар авахаар болоод байгаа шүү

1  |  0
Top