Пэн Лиюань "Их 20"-ийн удирдагчдын гэргий нарын арга хэмжээнд оролцлоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Индонезийн Ерөнхийлөгчийн гэргий Ирианагийн Балид зохион байгуулсан "Их 20"-ийн удирдагчдын 17 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын удирдагчдын гэр бүлийн гишүүдийн үйл ажиллагаанд оролцов.

 

 

Пэн Лиюаньг очиход Ириана элэгсэг дотноор угтан авч хамтдаа зураг авхуулжээ. Пэн Лиюань болон бусад удирдагчдын гэргий нар Балигийн өвөрмөц бүжгийг сонирхож хамтын зураг даруулжээ.

 

 

Пэн Лиюань Ирианагийн хамт Индонезийн орон нутгийн хөгжмийн зэмсэг, хувцас засал, сүлжмэл эдлэл, хатгамал, экологийн хүнс зэрэг үзмэртэй танилцаж, дал модны навч нэхэх зэрэг Индонезийн уламжлалт гар урлалыг сонирхов.

 

 

Пэн Лиюань Индонезийн гар урлалын үйлдвэрлэлийг эмэгтэйчүүдийг чадавхжуулах, ядуурлаас ангижруулах, экологийг хамгаалах зэрэгтэй хослуулах үзэл баримтлалыг өндрөөр үнэлж, хоёр орон холбогдох салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн аж үйлдвэрийн ядуурлыг бууруулах, экологийг хамгаалахад хувь нэмэр оруулах боломжтой юм гэжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
п(202.179.27.209) 2022 оны 11 сарын 16

Энэ авгай нөхрийнхөө буянд гэртээ зүгээр суусаар байгаад таргалчжээ

0  |  0
Зочин(202.126.89.115) 2022 оны 11 сарын 16

Ув улаан хувцастай улаан комнист юмаа.

0  |  0
Top