Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөллөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.09/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар зарим сайд нар мэдээлэл хийж байна. 

Мэдээллийн эхэнд Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө" гэх мэдээллийг өглөө. 

Харин Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өчигдөр өөрийн цахим хуудаснаа "Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна!Би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү. Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл(103.9.90.130) 2022 оны 11 сарын 10

Уг үндэс рүү нулимнаа гэдэг чинь гэр бүлийн суурь боловсрол мууг харуулж бна, нас хүйс боловсролоор нь гадуурхах чинь үндсэн хууль зөрчиж бгаа биз дэ

0  |  0
zochin(103.14.37.7) 2022 оны 11 сарын 10

Хүмүүс албан тушаал хашиж байж хариуцлагаа хүлээж, уучлал гуйж сурмаар байна. Би гэмгүй, миний зөв л гэж суух юм. Зорилгоо дотроо нууж сурах хэрэгтэй

0  |  0
иргэн(112.72.15.182) 2022 оны 11 сарын 10

иймэрхүү хөгийн новшнуудыг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй, амаа мэдэж бурах хэрэгтэй ш дээ муу адгийн шаар, энэ бид хоёрын шинэчлэл гэж юу байсийн бүх хүн үе хоорондын зөрчил зэргийг даваад л ирсэн муу галтар

0  |  0
MGLzochin(202.126.89.97) 2022 оны 11 сарын 09

Сайн тэмц муу тэмцвэл чамайг бхгүй болгож мэднэ шүү Дээр чинь том том мангасууд амаа ангайгаад бж бга шүү амжилт

0  |  1
1(202.21.109.46) 2022 оны 11 сарын 09

zass mongol avgai

0  |  0
.(66.181.180.235) 2022 оны 11 сарын 09

Ширээ сандалын асуудлыг үнэн шуурхай шийдэх юмаа, нийгмийн олон асуудал шийдэгдэхгүй хүлээлттэй байдаг

1  |  0
.(66.181.180.235) 2022 оны 11 сарын 09

Юун шуурхай юм бэ

1  |  0
Buh(202.126.89.115) 2022 оны 11 сарын 09

Avilgjsn sistemiinhee ereg shurag ni sh de.

0  |  0
Z(202.9.47.11) 2022 оны 11 сарын 10

Гашааны галтар галуу

2  |  0
22000(66.181.160.15) 2022 оны 11 сарын 09

авилгажсан системийг эрт мэдэж байсан байж тэгээд яагаад нийлээд зөвшөөрөөд ажиллаад байсан байнаа өөрөө унасан хүүхэд унадаг юм за их өндрөөс унахад хатуу байгаа биз одоо л ойлгож байгаа юм уу мэдээж байж

1  |  0
Top