ӨНӨӨДӨР: Өрхийн эмнэлгийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөн болно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.11.08)


09:00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд боловсролын салбар дахь ёс зүй, авлигын эрсдэлийн талаар хэлэлцүүлэг болно.

10:00 цагт “Блью Скай” зочид буудалд Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтны 2 дугаар зөвлөгөөн болно.

10:00 цагт “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс тээврийн мэдээллийг ил тод болгож эхэлсэн талаар хэвлэлийн  хурал хийнэ. Утас: 88901615, 99039343

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Майнд Теч” ХХК-иас Ерөнхийлөгчийн "Хүнсний хувьсгал" аяныг дэмжиж, "Үнийн хувьсгал"-ыг эхлүүлж байгаагаа зарлаж хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 9910-0443.

11:00 цагт Занабазарын музейд Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн гарна. Утас: 99355470

12:00 цагт С.Зориг агсны хөшөөтэй АН-ын байранд НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, Т.Батцогт, Л.Отгонбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 93113995, 99972117

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top