"Дэлхийн ур чадварын тэмцээн"-д өрсөлдөх Монголын баг Германыг зорилоо

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 29
"Дэлхийн ур чадварын тэмцээн"-д өрсөлдөх Монголын сантехникийн баг өнөөдөр /2022.10.29/ ХБНГУ-ыг зорилоо.
 
Сантехникийн багийн бүрэлдэхүүнд Г.Адъяадорж, С.Батаа нар багтаж байгаа бөгөөд "Техник технологийгийн политехник коллеж"-ийг төлөөлөн оролцож буй Г.Адъяадоржийн хувьд "Монгол ур чадвар" тэмцээний 2019, 2021 оны ялагч бол эксперт багш "Дэлхийн ур чадвар" тэмцээнд гурав дахь удаагаа оролцож байгаа ажээ.
 
Багийн хамт орчуулагчаар БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын шинжээч Б.Энхбаяр, хэвлэл мэдээллийн төлөөллөөр GIZ-ийн ТСТМБС төслийн мэргэжилтэн Б.Хулан нар ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top