Ейскт “Су-34” онгоц сүйрч, гурван хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18


ОХУ-ын Ейск хотод “Су-34” цэргийн онгоц осолдож, гурван хүн амиа алдаж, 19 хүн гэмтэж бэртжээ.

Онгоц орон сууцны барилга дээр унаж, асгарсан түлш шатан гал тархсан байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр зургаан хүний хувь заяа тодорхойгүй байгаа аж.

“Су-34” онгоц Цэргийн өмнөд тойргийн нисэх онгоцны буудлаас сургуулилтын нислэг үйлдэхээр хөөрсөн байсан аж. Нисгэгч нар хөөрөх үед хөдөлгүүрүүдийн нэг нь шатсан талаар мэдээлэл өгсөн байна. Хоёр нисгэгч ослын үеэр амьд үлдэж чаджээ.

“Су-34” онгоц шатах үеэр есөн давхар орон сууцны барилгад гал тархаж, бүх давхрыг нь хамарсан байна. Галыг бүрэн унтраасан бөгөөд тус орон сууцны барилга сүйдэх аюулгүй үлджээ. Шатаж буй барилгаас болон ойролцоох байшингуудаас 250 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top