“Кантон файр” виртаул үзэсгэлэн зохиогдоно

Админ | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ санаа олох, сүүлийн үеийн шилдэг технологийг судлан нэвтрүүлэх, түншлэлийн хүрээгээ тэлэх хамгийн том боломж олгодогоороо дэлхий нийтэд алдартай “Кантон файр” уламжлалт үзэсгэлэн энэ оны 10-р сарын 15-24-нд, 132 дахь жилдээ, “Худалдааны гүүр” нэрийн дор зохиогдох гэж байна.

Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Хятадын Худалдааны яам, Гуандун мужийн ардын засгийн газраас уг үзэсгэлэнг онлайнаар зохион байгуулах  бөгөөд онлайн дэлгэцийн платформ, ханган нийлүүлэлт худалдан авалтыг холбох үйлчилгээ, хил дамнасан цахим худалдааны тусгай бүс гэсэн гурван хэсгээс бүрдэх юм.

Хятадын импорт, экспортын голлох бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхий нийтэд дэлгэн үзүүлдэг уг үзэсгэлэнд энэ удаад 35.0000 компани оролцох бөгөөд 16 бүлэг бүхий талбайд нийт 1.8 сая бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх аж.

Үүнд:

-Цахилгаан бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл

-Гэрэлтүүлэг

-Машин техник ба дагалдах хэрэгсэл

-Тоног төхөөрөмж

-Төмөрлөг эдлэл, багаж хэрэгсэл

-Барилгын материал

-Химийн бүтээгдэхүүн

-Эрчим хүч

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн

-Бэлэг дурсгалын зүйлс

-Гэрийн гоёл чимэглэлийн зүйлс

-Нэхмэл бүтээгдэхүүн ба хувцас

-Гутал

-Оффис, ачаа тээш, аялал зугаалгын бүтээгдэхүүн

-Хүнсний бүтээгдэхүүн

-Эмийн болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн

-Импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг төрөлд хамаарах юм.

Виртуал үзэсгэлэн худалдаанд оролцогчид болон худалдан авагчид тухайн байгаа газраасаа онлайн хэлэлцээр, ханган нийлүүлэлт, B2B (бизнесээс бизнест) уулзалтад хамрагдаж, түншлэлээ өргөжүүлэх боломжтой төдийгүй үзэсгэлэнгийн бүх онлайн үйлчилгээ, мэдээллийн системийг 2022 оны 10-р сарын 15-наас 5 сарын турш ашиглаж болох аж. Мөн хайлтын үр дүнг оновчтой болгох  үүднээс VR үзэсгэлэнгийн танхимдаа олон шинэ технологи, үйлдлийг нэвтрүүлсэн байна.

Бизнес эрхлэгч хэн бүхэнд Кантон Файр-ын “Худалдааны гүүр” үзэсгэлэн худалдаанд онлайнаар оролцох эрх нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг үзэсгэлэнгийн хамтран ажиллагч Монголын худалдааг дэмжих нийгэмлэгийн 77167781 утсаар авах боломжтой.

 

Бүртгүүлэх

Онлайн гарын авлага:

1.PDF version: https://www.cantonfair.org.cn/en-US/customPages/help#465944807911690240

2.Video version: https://www.cantonfair.org.cn/en-US/customPages/help#465944868703932416

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.18.15) 2022 оны 10 сарын 14

oroltsoh bolno. bayrlalaa

0  |  0
Top